НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам батлах, Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах, НИТХ-ын хороодын бүтцийн өөрчлөлт, Төрийн цол одон медальд тодорхойлж уламжлах, Ажлын хэсэг байгуулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тэргүүлэгчдийн хуралдаан 10 цагт эхэлж, хуралдаанаар Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын төслийг Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тус журмын шинэ төслийн төсөлд өмнөх журмаар зохицуулагдаагүй байсан нөхцлүүд болох ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэхэд авто машины орц гарц гаргах, нийтийн эзэмшлийн инженерийн барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэх зэрэг зохиуулалтыг тусгаж өгчээ. НИТХ-ын тэргүүлэгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ус зайлуулах барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн М.Балдандоржоос шинэ журамтай холбоотой асуулт асууж, хариулт авч санал хэллээ. Шинэ журмаар хуийн аж ахуйн нэгж инженерийн байгууламжийг барьж байгуулахад энэ журмыг мөрдөхөд хяналт явах үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгож, тогтоолын төслийг баталлаа.
Үүний дараагаар Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудлаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжиллээ. Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудал нь өмнө нь тэргүүлэгчдийн хурлаар 2 удаа орж хэлэлцэгдэж байсан тул тухайн асуудлыг батлаад явуулах горимын санал зарим тэргүүлэгчээс гарсан ч бусад тэргүүлэгчид холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, санал хэллээ.
НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгальмаа: “Өдөртөө 200-300 иргэн үйлчлүүлдэг Шүд эрүү нүүрний төвийн барилгыг өнөөдөр хүртэл бариулж чадаагүй шалтгаан юу вэ? Өнөөдрийг хүртэл түрээсийн байранд ямар өртөг төлж байсан вэ?” гэсэн асуултанд Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан хариуллаа. Тэрээр “Шүд эрүү нүүрний төвийн хуучин барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон. Үүний дараа тендер явуулж барилга барих компанийг шалгаруулсан боловч тус компани нь гэрээ хийснийхээ дараа төслөөсөө татгалзсан байдаг. Үүний улмаас барилгын асуудал нь шийдэгдэхгүй явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэг 5 жил түрээсийн байранд байрласан. Түрээсийн өртөгт жилдээ 264 сая, ашиглалтын зардалд жилдээ 8 сая төгрөг, нийтдээ 272 сая төгрөг зарцуулсан. 12 сард түрээсийн гэрээ нь дууссан тул зайлшгүй шаардлагаар байртай болгох нь зүйтэй гэж дүгнэж байгаа” гэлээ.
Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудлаар хуралдсан хуралдааны төгсгөлд НИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан санал хэллээ. “Шүд эрүү нүүрний эмнэлгийн шинэ барилгыг 4,8 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа, барилга байгууламжийн үнэ хөлс ямар байгааг та бид хаана хаана мэдэж байгаа ийм нөхцөлд бидний гарагж байгаа зардал нь 1000м2 талбайтай барилгыг худалдан авах хангалттай хэмжээний мөнгө. Гол нь худалдан авч байгаа барилга байгууламж нь иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд үйлчлүүлэх нөхцөл боломжийг хангах, иргэдийн авто машины зогсоолыг нь шийдвэрлэсэн хэмжээнд байх ёстой гэдгийг холбогдох албан тушаалтнууд анхааран ажлаарай” гэж НИТХ-ын дарга хэллээ. Үүний дараагаар хуралдаанд оролцогч тэргүүлэгчид Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах, хөрөнгө гаргахыг санал нэгтэйгээр нь дэмжиж, тогтоол гаргахаар боллоо.
Хуралдаан НИТХ-ын хороодын бүтцийн өөрчлөлтийн талаар хаалттай хуралдахаар болж сэтгүүлчдийг хуралдааны танхимаас гаргаснаар үргэлжиллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсан 100 айл орчид төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа.
Хуралдааны төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт зүтгэл гаргасан нэр бүхий хүмүүсийн нэрсийг сонсон Төрийн цол одон медальд тодорхойлж уламжлахаар болсноор өнөөдрийн НИТХ-ын хуралдаан өндөрлөлөө гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Шүд, эрүү нүүрний эмнэлгийн төвийг өөрийн байртай болгох шийдвэрийг НИТХ-ын тэргүүлэгчид гаргалаа
2018 оны 01-р сарын 24 өдөр, 14 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
