Монголчуудын хайр талархлыг хүлээсэн М.Халиун, Б.Тэмүүлэн нар олны анхаарлын төвд дахин орох нь ээ. Авьяслаг хос бүжигчид “UB Squad” хэмээх бүжгийн болон инээдмийн төрлийн киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг маш ихээр татаж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, элэглэгч Ш.Батсуурийн зохиож, найруулсан тус бүтээлийн хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийж, бүх кинотеатрын дэлгэцэнд гарч эхлэх юм. Бүжгийн болон инээдмийн төрлийн тус киноны багийнхантай нээлтийн өмнөхөн уулзсанаа хүргэе.
Жүжигчин Ш.Батсуурийн хувьд хүүхэд залууст зориулсан, гэгээлэг сайхан уран бүтээл туурвихыг олон жил бодож явжээ. Тэрээр жилийн өмнө “Тэслэгчийн аялал” хэмээх мюзикл найруулж, Б.Тэмүүлэн тэргүүтэй авьяаслаг хүүхдүүдтэй анх хамтран ажилласан нь олон зүйлийн эхлэл байв. Нийслэлийн Улаанбаатар чуулга, Монголын хүүхдийн ордон зэрэг олон газар цугларсан үзэгчид тус мюзиклийг халуун дотноор хүлээн авсан нь их урам хайрлаж, бодож явсан киноны уран бүтээлдээ ханцуй шамлан орох ташуур болжээ. Ийнхүү зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд зориулсан “UB Squad” киноны зохиол 2017 оны хавар бэлэн болж, бэлтгэл ажил зургадугаар сарын 2-нд эхэлсэн байна. Уран бүтээлчид зуны гурван сарын турш байрлаж, бэлтгэлээ өдөр, шөнөгүй хийсний дүнд үндэсний бүжгийн элементүүдийг орчин үеийн бүжгийн урбан, электро, хип хоп, хаус, попинг, локинг, паркур төрөлтэй хольсон 15 бүжиг бэлтгэснийг киноноос үзээрэй.
М.Халиун киноны гол баатар Солонгоогийн дүрийг бүтээсэн байна. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын энд тэнд гудамжны бүжгийн цусгүй тулаан байнга болж байдаг. Солонгоо өөрийн бүжгийн хамтлагтайгаа маш чухал тэмцээнд оролцохоор уйгагүй бэлтгэж байсан ч хүссэн үр дүндээ хүрч үл чадна. Хамтлагийнхан нь түүнийг хамгийн чухал үед хаяж явдаг байна. Бие жижигтэй ч бэлчээр томтой Солонгоо хүнд хэцүү үед хэрхэн хөдөлмөрлөж, шантралгүй тэмцэхийг тус кинонд маш сонирхолтойгоор харуулжээ. М.Халиун тайзан дээр гарахаараа галзуу мэт харагддаг ч амьдрал дээр даруухан. Тиймээс Солонгоогийн эрч хүчтэй, уйгагүй тэмцэгч дүрийг гаргахын тулд өөрийгөө нэлээн эвдсэнээ онцолж, багаар ажиллах, цаг баримтлах, өөрийгөө илэрхийлэх олон зүйлд суралцсанаа өгүүлж байлаа.
Мэдээж хүүхдүүд мэргэжлийн жүжигчин биш. Тиймээс Ш.Батсуурь зарим дүрийг хүүхдүүдийн характерт тохируулан бичжээ. Үүний нэг жишээ нь Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Төгөлдөр буюу Төөкийн дүр. Тэрээр “Би өмнө нь кинонд тоглож үзээгүй болохоор камертай харьцахаас эхлүүлээд алхам тутамдаа шинэ зүйлтэй тулгарч байлаа. Хэдхэн секундын дүрс авах гэж хэдэн цаг ч болох үе байсан. Харин найруулагч маань надад урам зориг өгч, нэг их хичээлгүйгээр өөрөөрөө байхыг зөвлөсөн нь их хэрэг болсон. Хэрвээ ууртай, загнадаг найруулагчтай байсан бол дүр бүтээж чадахгүй байсан болов уу. Би кинонд тоглосноороо бусадтай илүү нээлттэй, чөлөөтэй харилцаж чаддаг болсон. Найдвартай баг, хамт олны хүчээр том ажлын ард гарсандаа маш их баяртай байна” хэмээн ярьсан юм.
“Хөх туг” энтертаймент, “Suuri Producing”, “Public Artist” хамтран бүтээсэн тус кинонд дандаа хүүхдүүд тоглоогүй. Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Х.Ихбаяр буюу “Чапи”, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Д.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг, “Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Даваазул, дэлхийн лэди мисс Б.Одмаа, “Бөртэ чонын үрс”, “Улаан туг” хамтлагийнхан оролцсон, жинтэй бүтээл болжээ. Гудамжны бүжгийн гайхамшиг, үерхэл нөхөрлөл, залуу насны эрч хүчийг харуулах тус кино гэмт хэрэг, садар самуун, хүчирхийлэл, ёс бус хэллэг агуулаагүйгээрээ онцлогтой. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт үзэхэд маш тохиромжтой кино болсныг уран бүтээлчид өгүүлж байлаа. Тус киноны нээлт өнгөрсөн намар болох тухай дуулдаж байсан ч багагүй хугацаагаар хойшилж, тэр хэрээр хүлээлт үүсгээд байгаа нь сошиал ертөнц дэх хандалтуудаас харагдаж байна. Сонирхуулахад “UB Squad” киноны үзэгч бүр сугалаанд оролцох бөгөөд долоо хоног бүр таван азтан ивээн тэтэгэгч “Remax” брэндийн чихэвч, гар утасны цэнэг хадгалагч, дуу өсгөгчийн эзэн болох юм.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
