НИТХ-ын дарга С.Амарсайхан, Захиргаа, Бодлого Төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Налайх дүүргийн удирдлагууд тус дүүргийн хамгийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж шинэ сарын мэндийг нь мэдлээ. Өндөр настан Сайнбуян
Жүгдэрнамжил, Сала, Нацаг, Баасайхүү, Пүрэвээ нарын гэрт зочилсон бөгөөд тэд бүгд Налайх дүүрэгтээ суурьшиж ажиллаж, амьдраад 60 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа хүмүүс юм. Залуу насандаа дүүргийнхээ бүтээн байгуулалтад гар биe оролцож ид хөдөлмөрлөж ажил бүтээлээрээ гавшгайчилж явсан үeэ дурсав. Өнгөрсөн жилийн хувьд Налайх дүүрэгт урьд өмнө хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ. Дүүрэг доторх замууд маш сайхан өргөн болж нийслэлээс алслагдсан ч гэлээ хөгжил дэвшлийнхээ замналд орсон хот болон хөгжиж байгаад их баяртай байдаг талаараа дурдлаа. Мөн тус дүүргийн ахмадууд нэгдмэл байдаг ахмадын хороондоо бүгд харъяалагддаг бөгөөд уран гар, авхаалж, оюунлаг зэрэг бүлгүүдтэй.Эдгээр бүлгүүдээрээ дамжуулж тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж ахмадууд маань их идэвхтэй байдаг гэлээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Энэ онд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд эрчимжинэ.Шинэ сургууль, цэцэрлэгийн байрууд баригдана.Улиастайгаас Чойрын уулзвар хүртэлх шинэ замын ажил эхэлнэ гэв.
Мөн дүүргийн ахмадууд болон хүүхэд багачуудад зориулсан олон ажлууд хийгдэх гэж байгаа талаар танилцуулж тэдэнд эрүүл энхийг хүслээ.
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018 оны 02-р сарын 20 өдөр, 13 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
