Эх орончдын өдөр, МАН байгуулагдсаны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд МАН-д 97 шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болов. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд “Эх орончдын баярын өдөр, МАН буюу улс төрийн ууган хүчин байгуулагдсан давхар баярыг өнөөдөр тэмдэглэж байгаадаа баяртай байна. Парламентын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэх тогтоолыг боловсруулж, УИХ-аар батлуулж байсан. Монголын ард түмэн энэ өдрийг Эх орончдын баярын өдөр гэдэг утгаар нь тэмдэглэдэг болсонд баяртай байна. МАН-ын түүх бол Монгол орны түүх юм. Тиймээс өнөөдөр “Эх орончдын баяр”, улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны ойн баярын мэндийг ард түмэндээ хүргэе. МАН бол улс орны тусгаар тогтнол бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлт, ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой. Үе үеийн намын гишүүд, дэмжигчдийнхээ хөдөлмөрөөр бахархаж, түүчээг нь алдалгүй өвлүүлэхийн тулд чармайхын зэрэгцээ хойч үе залуустаа ч түүхийн үнэнийг өгүүлэн, сурталчлан таниулж, эх орноо гэсэн сэтгэл зүтгэлээр дүүрэн явуулахын төлөө бид чармайн ажиллаж байна. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж, иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө зүтгэж байна. Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд гишүүдийн оролцоо, хувь нэмэр маш чухал юм. Хамтдаа зүтгэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж гэмээн манай нам улам батжиж, Улаанбаатар хот өнгөжин жавхаажна. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын түүчээ болсон Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн, бидэндтэй нэгдэж байгаа гишүүддээ талархал илэрхийлье” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
С.Батболд: МАН бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлттэй “хүйн холбоо”-той улс төрийн хүчин
2018 оны 03-р сарын 01 өдөр, 16 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
