Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нийслэлийн 9 дүүргийн замын цагдаагийн алба хаагчид дунд “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
2018 оны гуравдугаар сарын 06-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангаад байгаа бөгөөд энэ хүрээнд замын цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сорьсон “Чадварлаг алба хаагч” тэмцээний анх удаа санаачлан эхлүүлсэн юм.
Хан-Уул дүүргээс нийслэлийн төв зам уруу чиглэх хамгийн ачаалалтай бүс болох 120 мянгатын 4 замын уулзварт мэргэжлийн уран чадварын шалгалтыг албаны хүмүүс авсан юм.
Тус тэмцээн нь Замын хөдөлгөөний дүрэм, Хууль эрх зүйн мэдлэг, Биет зохицуулалт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд тэмцээний эцсийн дүнгээр
1-р байр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Д.Давааням
2-р байр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр
3-р байр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч У.Мөнх-Ундрал нар шалгарлаа.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шагналыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө “Хамтдаа шийдье” зөвлөгөөн дээр шилдэг цагдаа зохицуулагч нарт гардуулах юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дан ганц цагдаа зохицуулаад зогсох биш иргэдийн сэрэмжтэй байдал, тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарын анхаарал болгоомж чухал үүрэгтэй юм. Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс мэргэжлийн уран чадварын “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулах тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
