Нийслэлчүүдийн өдөр тутмын хамгийн их үйлчлүүлдэг салбар бол нийтийн тээвэр юм. Монгол Улсын тодорхой хуулиуд буюу Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, Боловсролын тухай хууль мөн бусад шийдвэрээр ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаагийн албан хаагч, хүндэт донорууд нийтийн тээврээр мөнгө төлөхгүй зорчдог. Тэдний зорчсон төлбөрийг улсын төсвөөс тээвэрлэсэн автобус компаниудад нөхөн олговор хэлбэрээр төлдөг билээ. Нөхөн олговорын мөнгийг нийслэлийн төсвөөс буюу татвар төлөгч та бидний мөнгөнөөс гаргадаг юм.
Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих иргэдэд зориулж нийслэлийн төсвөөс 2015 он хүртэл жилд нэлээдгүй их мөнгө зарцуулдаг байсан бол 2016 оноос эхлэн жилдээ л 20 орчим тэрбум төгрөгөөр буурчээ. Учир нь 2015 он хүртэл Улаанбаатар хотод байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа, донорынхоо тоогоор буюу бүгдийг нь автобусаар зорчдог гэж тооцон төсвөөс мөнгө олгодог байжээ. Харин сүүлийн жилүүдэд хүн бүрийг карттай болгосноос зорчилт бүрийг нь тоолж яг зорчсон тоогоор нь нөхөн олговрыг олгодог болсон нь 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийхэд нөлөөлжээ. Тухайлбал, 2014 онд нөхөн олговорт нийт 59 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулсан бол 2017 онд 30 тэрбум төгрөг зарцуулсан байна.
|
Эх сурвалж: Өдрийн сонин
|


Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
