Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Санте Сюд Монгол ТГ-ын тэргүүн, төслийн зохицуулагч Ц.Бөхөө, Санте Сюд Монгол ТГ-ын хөгжил хариуцсан ажилтан Л.Чанцалням болон бусад албаныхан оролцов. Албаныхан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн салбарын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ төсөл, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд нийслэлд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрөөс танилцуулсан. Харин хатагтай Шарлот Маршандиз Улаанбаатар хотод өмнө нь хэрэгжүүлсэн “Эх баригчдын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга хийлээ.
Тус уулзалтад Дэлхийн банк, Эрүүл хотуудын сүлжээ байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага UNICEF зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар саналаа хэлсэн. Талууд цаашид агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх болон бууруулах чиглэлээр хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн ярилцлаа. Төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн оролцоог хангах, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх бөгөөд Улаанбаатар хотын аль нэг дүүргийн хороог сонгон авч, нийслэлийн эко хороо болгох зорилготой байгаа юм байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
