ХБНГУ-ын Берлин хотноо “Аи Ти Би Берлин” 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индра нараар ахлуулсан албаны төлөөллүүд оролцлоо.
МИАТ ХК, Ger to ger, Great Genghis and Expedition, Tsolmon Travel, Juulchin Tourism Corporation, Juulchin World Tours, Nature Tours, A Star Mongolia, AB Travel зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл Монгол Улсаа болон нийслэл хотын аялал жуулчлалыг сурталчлан тус үзэсгэлэнд оролцож байна.
Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ.
“Аи Ти Би Берлин” үзэсгэлэнгийн үеэр таван тивийн 180 гаруй орны аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, тур оператор, зочид буудал, агаарын тээвэр, интернет захиалгын компаниуд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ хэлэлцээрүүд хийдэг ба үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжилдаг байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
