Тун саяхан 1990-ээд оны репчдийг эргэн цуглуулсан “Rap challage” асар хүчтэй өрнөсөн билээ. Одоогийн залууст “бид ингэж нэгддэг байлаа” гэдгийг ах эгч нар нь олон таван үггүй ёстой нэг харуулах шиг болсон. Гэтэл үүнтэй арцалдав уу гэмээр “Гитартай дуулах challenge” –ыг гитарчин, дуучин О.Гантулга эхлүүлжээ. Түүнийг “Румба” хэмээх гитарын гоцлолоор фэйсбүүкийг нэг хэсэг шуугиулж, төд удалгүй МҮОНТВ-ийн бүтээл “Нарны жим” ОАК-ны Оросоогийн дүрийг бүтээснээр нь та бүхэн эчнээ мэдэх билээ.
Залуу дуучин гитаранд НУГАСГҮЙ бөгөөд найз нөхдөө тойруулаад хамт дуулах дуртай. Мөн 70,80-аад оны орцны дуучдад битүүхэндээ атаархаж явдаг гэнэ билээ. Учир нь тэр үеийн орцны дуучдаас одоогийн урлаг соёлын төдийгүй улс төрийн луугарууд олноор төрөн гарсан, бас тэдний үеийнхний нөхөрлөл нэг тийм бат бөх санагддаг гэнэ. Энэ үеийг ингэж хүмүүжүүлэхэд дуу хуур, тэр дундаа гитар тоглоод ХАМТДАА дуулах нь ЧУХАЛ үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг учраас өнөө цагт энэ сайхан уламжлалыг сэргээхийг хүссэн тухайгаа ярьж байжээ.
О.Гантулга өөрийн пэйжээрээ дамжуулан хамт олноороо гитартай дуулах уриалга дэвшүүлж мөн уралдаан зарласан байна. Тус уралдаанд найз нөхөд, хамт олон, он жавууд хамт дуулж оролцох боломжтой бөгөөд ялагчдыг тодруулж 3-р сарын 18-нд Salm Pub-д болох цомгийн баярын үеэрээ ОНЦГОЙ бэлэг барих гэнэ.
Rap challage-тэй арцалдсан, аль эсвэл түүнтэй адил өнөөгийн залуусыг хөгжмөөр хүмүүжүүлэх зорилго үнэхээр агуулсан алин болохыг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч энэ давалгаа хэр хол давалгаалахыг харах л үлдлээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
