НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох ёстой 9 тэргүүлэгчээс ирсэн 4, өвдсөн 2, гадаадад томилолтоор яваа 1, ажил давхардсан 1, шалтгаангүй ирээгүй буюу тасласан 1 тэргүүлэгч гэсэн ирцийг Ажлын албанаас мэдээлсэн байна. НИТХ-ын Ажлын албанаас тэргүүлэгчидэд хуралдааны товыг урьдчилан хүргэхэд “хуралд оролцоно” гэдгээ мэдэгдэж байсан тэргүүлэгч нар хуралдаанд ирээгүйн улмаас ирц бүрдээгүй шалтгаанаар энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурал хойшиллоо.

Дашрамд дурьдахад НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй шинээр сонгогдсон Хурлын тэргүүлэгчид 2017 оны 11 сарын 20-ны өдөр Тэргүүлэгчдийн анхны хуралдаанаа эхлэснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 12 удаа амжилттай хуралдсан бол хоёрдох удаагаа ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшилж байгаа юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллана гэж өөрийн санал, итгэл үнэмшлээр хандан Хурлын тэргүүлэгчээр сонгогдсон атлаа ялих шалихгүй шалтгаанаар тэргүүлэгчийн ажлаа хойш нь тавьж байгаа нь харамсалтай. НИТХ-ын зүгээс Нийслэлчүүдийн ажил амьдралыг цаг алдалгүй явуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
