Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байна. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, 14-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр хүчээр шийдсэн, дугаарын хязгаарлалт хийхээр болсон мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Санал асуулгын явагдаж дуусаагүй байтал иргэдийг санаатайгаар төөрөгдүүлэх мэдээлэл тарааж, зарим талаар улс төржүүлж буйд харамсч байна.
Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой санал асуулгад оролцохыг хүсвэл та доорх хаяг холбоосоор хандаж оролцох боломжтой.
Санал авч буй онлайн хаягууд :
- Замын цагдаагийн алба
https://www.facebook.com/events/1072974452841686/permalink/1072975689508229/ (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)
- www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
- www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
- www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
- www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
Нийслэл хотод маань зөвхөн ганц гүүрэн гарц барихын тулд дугаарын хязгаарлалт хийхээр санал асуулга явуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлан танилцуулж байгаа. Автозам, гүүрнээс гадна автозам дагуух инженерийн шугам сүлжээний томоохон бүтээн байгуулалтууд ч өрнөнө.
Улаанбаатар хотод 2018 онд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа билээ.
Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм.
2018 онд УСУГ-ын төлөвлөгөөнд 13 ажил багтсан. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд хийгдэнэ. Үүнээс онцгойлж хэлбэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэж эхлэх юм. Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ.
Санал асуулгад идэвхтэй оролцож буй иргэддээ баярлалаа.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
