Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрснээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай болж, нийтийн тээврийн орлого нэмэгдэж, зорчигч урсгалын судалгааны бүх талын бодит тоон мэдээлэлтэй болсон.
Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь картын системд шилжээд 1 жилийн хугацаа болж байгаа хэдий ч автобусанд бэлэн мөнгөөр зорчих явдал бүрэн арилахгүй, цахим карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс автобусны зогсоол дээрх ТҮЦ болон түүнтэй ойр байрлах дэлгүүр, сонин борлуулах цэгүүдтэй гэрээ байгуулан ажилладаг боловч зарим гэрээт цэг нь нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдаж ажиллахгүй, цэнэглэх үйлчилгээг идэвхгүй үзүүлэх, хүссэн үедээ хаах зэрэг асуудлууд байна.
Иймд Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Хүннү Молл” их дэлгүүрийн автобусны буудалд “UMONEY” автобусны карт цэнэглэх үйлчилгээний цэгийг ашиглалтад оруулж, олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Улаанбаатар смарт карт ХХК-ий Тээвэр үйлчилгээ, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал
“UMONEY” автобусны карт цэнэглэх үйлчилгээний энэ цэг бол анхны туршилтын цэг. “Улаанбаатар смарт карт” ХХК-ий хувьд нийслэлд 530 орчим карт цэнэглэх цэгээр үйлчилгээ үзүүлж байна. Гэсэн хэдий ч зарим хотын алслагдсан автобусны буудлуудад ТҮЦ дэлгүүр байхгүй, зарах боломжгүй асуудлууд гардаг. Иймээс бидний зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудалд карт цэнэглэх үйлчилгээний цэгийг байгуулаад туршилтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ цэгээс иргэд U money карт худалдан авч, цэнэглүүлэхээс гадна, лед дэлгэцээр нь тухайн буудалд ирдэг автобусны мэдээлэл, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм.
Үүнээс гадна манай компаний зүгээс зорчигчдын төлбөр төлөх боломжуудыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд автобусанд суух боломжтой банкны картууд, гар утасны сим картуудыг гаргах ажлыг хийж байна. Өмнө нь Юнителтэй хамтран NFC сим карт гаргасан бол өчигдөрхөн бол Мобиком корпорацитай хамтарсан NFC сим картыг үйлчилгээнд гаргалаа. Тус сим картаар буюу гар утсаа ашиглан төхөөрөмжинд уншуулж автобусанд зорчих боломжтой юм. Давхар оператруудаас Сandy, GG –ээр автобусны картаа цэнэглэх боломжтой болж байгаа юм.
Энэ үеэр карт цэнэглэх төвөөр үйлчлүүлсэн хүмүүсээс саналыг нь сонслоо.
ХУД-ийн 4 дүгээр хорооны иргэн н.Энхтуяа:
Карт цэнэглэх цэгээр үйлчлүүлэхэд бидэнд их таатай байна. Хотоос зайдуу амьдардаг бидний хувьд автобусны картаа цэнэглүүлэх нь их асуудалтай байсан. Заавал хотын төв орж байж цэнэглүүлдэг байсан бол одоо бид илүү ойрхоноос үйлчилгээ авах боломжтой боллоо. Ийм цэгийг илүү олноор байгуулах хэрэгтэй байх гэж иргэн хүний хувьд үзэж байна.
ХУД-ийн 5 дугаар хорооны иргэн н.Батдорж:
Ахмад настай хүний хувьд автобусаар байнгын үйлчилдэг. Тэр үед анзаарсан нэг зүйл бол автобусанд орж ирсэн зорчигч жолоочид 500 төгрөг өгч байхыг цөөнгүй харсан юм. Энэ хүмүүсд цэнэглэх цэг өглөө эрт нээхгүйгээс болоод иргэд картаа цэнэглэж чаддаагүй гэх шалтгааныг их хэлдэг. Энэ асуудлыг шийдсэн ажил боллоо гэж бодож байна.
Umoney үйлчилгээний цэгийг байгуулснаар дараах давуу тал, боломжууд бий болно гэж үзэж байна.
- Шугамын орлого төвлөрөлтөд эерэг нөлөөлөл үзүүлж нийслэлийн төсвөөс гарч буй машин цагийн зардлыг бууруулна.
- Үйлчилгээний цэг тогтвортой үйл ажиллагаагаар хангагдаж тухай бүсийн зорчигчид уртасгасан цагаар автобусны карт худалдан авч цэнэглүүлэн хялбар үйлчилгээ авна.
- ЛЕД дэлгэцээр дамжуулан ойртон ирж байгаа автобусны мэдээллийг түгээнэ.
- Мэдээллийн самбар болон ЛЕД дэлгэцээр олон нийтэд Нийслэл хотын болон шаардлагатай мэдээ мэдээллийг түгээх боломжтой болно.
- Гаднах хяналтын камераар орчны болон автобусны буудлыг аюулгүй байдлыг хянана.
- Цаашид харааний бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны мэдээллийн самбарыг дуугаар зарладаг болгон хөгжүүлэлт хийх судалгааны ажил хийгдэж байна.
|
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|








Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
