Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа дөрөвдүгээр сарын 20-нд 48 нас хүрнэ. Хүний амьдралын 12 жилийг нэг үе гэдэг. Дуучин Сараагийн амьдралын нэг үе эхэллээ. Энэ амьдралын дөрөв дэх үеэ дуучин Сараа дуулиантай угтаж байна. Зууны манлай дуучин уламжлал ёсоор үзэгч, фэнүүдтэйгээ төрсөн өдрөө цуг тэмдэглэж, тоглолтоо хийнэ. Хэзээд олны анхаарлыг татдаг дуучин хатагтай, амьдралынхаа тухай өгүүлэх “Зууны дуу хоолой. Би Сараа” номын баяраа давхар тэмдэглэнэ.
Дуучин Сараа өөрийг нь сайн дуучин болж, Монголын рок попод нэг сайн дуучин мэндэлснийг зарлан тунхаглаж, 1995 оны дөрөвдүгээр сарын 21, 22-нд УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо “Saraa’s Music Production” нэртэйгээр 23 жилийн дараа дахин үзэгчиддээ толилуулах гэж байна.
МУГЖ, дуучин Б.Сарантуяатай тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Таны төрсөн өдрийн тоглолт үзэгч, фэнүүдийн хувьд хүсэн хүлээдэг баярын нэг болоод байна. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?
-Төрсөн өдрийн баяраа 2000 оноос хойш эрхэмсэг үзэгч, фэнүүдтэйгээ 10 дахь удаагаа цуг тэмдэглэх гэж байгаадаа их баяртай байна.
Нэгдүгээрт, энэ бол тэр чигээрээ амьд тоглолт байх болно.Тоглолт хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг нь театрчилсан тоглолт. Хоёрдугаар хэсэгт шинэ болон хит дуунуудаасаа хуваалцана. Хоёрдугаарт, миний 25-хан настайдаа тоглож байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтыг үзсэн цөөн тооны хүмүүс л байгаа. Тэгэхээр дахин тайзнаа амилуулж, орчин үеийн хэв маяг шийдлүүдийг оруулж хийх гэж байгаа юм. 1995 онд “Инээмтгий хүн” тоглолтыг On’n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаа “Skin Entertainment” хариуцан ажиллаж байна.
Театрчилсан тоглолт нь нэг сэдэв барьсан байдаг. Мэдээж хэрэг энэ нь хайрын сэдэв байх болно. Ердийн тоглолтыг бодвол илүү сонирхолтой, үйл явдалтай байх юм. Тиймээс УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцоно. Тоглолтын ивээн тэтгэгчээр “Жигүүр гранд групп” ажиллаж байгаа. Ер нь энэ тоглолт нь “миний даван туулсан амьдралын зам зөв байж дээ” гэж өөртөө хэлэх боломж гэж бодож байна.
-Таны амьдралын тухай өгүүлэх “Зууны дуу хоолой. Би Сараа” намтар роман ном хэвлэгдэн гарчээ. Энэ номынхоо талаар танилцуулаач? Яруу найрагч Р.Эмүжин бичсэн байсан.
-Энэхүү намтар романыг анх 2015 онд бичихээр болж, нэг сэтгүүлч бүсгүйд санал тавьж байсан юм. 2016 оны намар би “30 жилийн ойн тоглолт”-оо хийхээр төлөвлөсөн байсан боловч тодорхой шалтгааны улмаас ном маань хэвлэгдэж гараагүй.
Ингээд яруу найрагч Р. Эмүжин найз минь миний авралын од болсон. Р.Эмүжинтэй би 1998 оноос хойш нөхөрлөсөн.Тэр миний амьдралын амжилт, уналт, жаргал, зовлон бүхий л цаг үеийн гэрч.Р.Эмүжин ч мөн нэг удаа “Би Сараагийн фэн биш. Гэхдээ би Сараагийн амьдралынх нь зарчим, зан араншингийнх нь фэн байж болох юм” гэж байсан. Тэгэхээр яах аргагүй Р.Эмүжин бол миний амьдралын найз.
Анх би яагаад Р.Эмүжинд санал тавиагүй гэхээр найз нь найзыгаа хөндлөнгөөс бичихэд их хэцүү байх гэж бодож байсан. Гэхдээ түүний бичсэн “Хөх сарны явдал” романыг уншаад маш таалагдсан. Яруу найрагч хэр нь үргэлжилсэн үгийн зохиолыг маш сайн бичсэн байсан, бичилт нь орчин үеийн, энгийн, сонирхолтой санагдсан. Тиймээс би найздаа хандсан.
-Ном их олон зурагтай, мөн хуудас бүр нь өнгөтөөр хэвлэгджээ. Өндөр үнээр бүтсэн байх?
-Тийм ээ, ном маш өндөр үнээр бүтдэг юм байна. Чамгүй их зардал гарсан, бүгдийг үнэгүй хийнэ гэж байхгүй шүү дээ. 2013 оны төрсөн өдрөөр маань”Хөх Монгол принтинг” компани миний уран бүтээлийг ивээн тэтгэнэ гэж амлаж байсан. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд номыг маань бүгдийг нь хэвлэж гаргаж өгсөн, Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Мөн “Гоёо” брэнд болон “Очир ундраа” групп өгөөмөр гараа сунгаж, номын ивээн тэтгэгчээр ажилласанд маш талархалтай байгаа.
Номоо хэвлүүлчихээд гэртээ авчраад яахаа мэдэхгүй хэсэг бодсон. Өөрийнхөө хувийн амьдралаа лангуун дээр тавиад зарна гэхээр бас их сонин. Тиймээс орон нутагт фэнүүддээ зориулж дуулж өгөөд, номын баяр хийхээр шийдсэн. Ингээд саяхан гуравдугаар сард Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Цогтцэций, Мандалговьд фэнүүддээ зориулсан VIP тоглолтуудыг хийж, номын баяраа хийсэн байгаа.
-Одоо болох тоглолтын үеэрээ мөн номын баяр хийнэ гэж байсан. Тоглолтын аль хэсэгт хийх вэ?
-Тоглолтын өмнө, дундуур нь хүмүүс номоо худалдаж авах боломжтой. Мөн тоглолтын дундуур 20 минутын завсарлага болно. Энэ үеэр би болон яруу найрагч Р.Эмүжин нар гарын үсэг зурж, зургаа татуулна.
-Тоглолтын үеэр өөр ямар нэгэн задалж болох сюрприз байгаа юу?

-Тоглолтын хоёрдугаар хэсэгт би сүүлийн үеийн уран бүтээл болон хит дуунуудаа дуулна. “Амьдрал” киноны дуу хамгийн сүүлийн үеийн уран бүтээл байгаа. Мөн Voice шоугаар дахин алдаршаад буй “Хаврын ганц улиас” дуугаа дуулна. Энэ дашрамд хэлэхэд Voice тэмцээний дуунуудынх нь зохиогчийн эрх зөрчигдөж байгаа харагдсан. Нэг сюрприз гэвэл сүүлийн үед миний Оргилтой хамтран дуулсан “Чам руу над руу урсана” дуу залуучуудын дунд хит болоод байгаа талаар сонслоо. Тиймээс энэ дуугаа хоёр залуутай хамтран дуулна. Мөн өнөөдөр “Инээмтгий хүн” дууны маань клип цацагдаж, олон нийтийн хүртэл болж эхэллээ.




2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
