Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 253 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.
240 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.7 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Глобаарост” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт цэцэрлэггүй хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тусгагдсан байдаг. Хоёр жилийн өмнө нийтдээ нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 23 хороо үлдэж байна. 253 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор 400 гаруй хүүхэд хамрагдах боломж бүрдэж байна. Тус хороо нь цэцэрлэгийн насны 1300 хүүхэдтэй. Хорооноос сонгогдсон нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Улаанчулуутын хогийн цэгт 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барих үйл ажиллагааг мөн эхлүүлээд байна” гэлээ.
Ийнхүү цэцэрлэггүй хороо цэцэрлэгтэй болж, тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 415 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгальмаа “Манай хамт олон өнөөгийн хийгдэж буй боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
