Бодибилдингийн УАШТ ирэх ням гаригт болно. Уг тэмцээнээс долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 27-28-нд Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болох юм.
Энэ онд Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо Бодибилдингийн тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаа. “Корпорейт Конвейншн” төвд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн 40 гаруй орны баг тамирчид, дасгалжуулагч болон сонирхогч 800 орчим төлөөлөгч ирэх мэдүүлгээ өгчээ. Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өдрүүдэд Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгуулах ажээ.
Тухайлбал тив, дэлхийн аваргын томоохон тэмцээнийг хүлээн авч зохион байгуулдаг талуудын жишгийн дагуу “Корпорейт Конвейншн” төвийн үзэсгэлэнгийн зааланд спортын бараа бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч, Монгол Улсын нүүр царай болсон брэнд бүтээгдэхүүн, ноос ноолуур үйлдвэрлэгч компани аж ахуйн нэгж, спорт клубуудын танилцуулга, сурталчилгааг нэгтгэсэн олон улсын жишигт нийцсэн томоохон үзэсгэлэн худалдааг нээн ажиллуулах юм байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд гадаад, дотоодын 4500 орчим зочин төлөөлөгч, тэмцээнийг үзэж сонирхож буй иргэдэд өөрсдийн сурталчилгаа мэдээллийг нэг дороос хүргэн, борлуулалтаа нэмэх боломж нээгдэж байгаа ажээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
