Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгээс “Өхөөрдөм гоё” Дэлхийн Монгол туургатан хүүхэд, багачуудын загварын наадам зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд одоогийн байдлаар тус наадамд Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриадаас Монгол туургатны төлөөлөл, нэртэй загвар зохион бүтээгчид оролцохоор болоод байгаа юм.
Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг энэхүү наадмаа уламжлал болгон дэлхийн бүр монгол туургатны соёлын арга хэмжээ болгох зорилготой. Монгол үндэстний хүүхдийн хувцсаар дамжуулан хүүхэд багачуудад үндэсний уламжлал, түүх соёлоо сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Наадам ирэх тавдугаар сарын 20-ноос гурав хоног үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Монгол туургатны үндэсний хувцасны загварын үзүүлбэр, компани, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа болж, Үндэсний болон Европ хувцасны Шилдэг загвар зохион бүтээгч, Шилдэг үйлдвэрлэгч, Шилдэг загвар өмсөгч хүүхдүүд /5-10, 10-15 насны ангиллаар/-ийн шалгаруулна. Уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, БСШУСЯ-ны харьяа Соёлын үндэсний төв, “Монгол костюмс” агентлаг дэмжин ажиллаж байгаа аж.
Ингээд өхөөрдөм бяцхан загвар өмсөгчдөө наадамд оролцуулахыг хүсвэл бүртгэл эхлээд байгааг уламжилья. Мөн үндэсний болон Европ хувцасны чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй загвар зохион бүтээгчид, үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжүүдээ өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгэл Шинжлэх ухаан технологийн парк /IT парк/-ийн 117 тоот. Феликс жэйм төв, “Мисс энд Жентельмэн” сургалтын төвд явагдаж байна.
Мөн та Өхөөрдөм гоёо 1
https://www.facebook.com/%D3%A8%D1%85%D3%A9%D3%A9%D1%80%D0%B4%D3%A9%D0%BC-%D0%93%D0%BE%D1%91%D0%BE-195750531182268// хуудаснаас мэдээлэл авах буюу 99088383, 99088098 ospring.nyamaa@gmail.com хаягаар хандаж болно.
Амжилт хүсье. Дэлхийн Монгол туургатнуудын эв нэгдэл хүүхдийн инээмсэглэл дор энхжин батжих болтугай.


10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
