Төрийн банкнаас Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин байгалиа хамгаалах, хойч үеэ байгальд хайртай болгохын тулд “Эко боловсрол олгох аян”-ыг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд ”Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал гэрэл зургийн үзэсгэлэн, “Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөг, “Хөх цэрэг” танин мэдэхүйн аялал, хүүхдүүдийн дунд байгаль, эх орны сэдэвтэй гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаан зэрэг олон ажлыг шат дараатай зохион байгуулахын зэрэгцээ Байгальд ээлтэй, цаас ашигладаггүй цахим технологийг эрчимтэй хөгжүүлж хамгийн хурдан, хамгийн хялбар Гялсбанк үйлчилгээг харилцагчиддаа санал болгон ажилладаг.
Төрийн банкнаас энэ жилийн “Эко боловсрол олгох аян”-аараа нийт ажиллагсад, харилцагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ТББ-уудтай хамтран олон нийтийн анхаарлыг байгаль хамгаалах асуудалд хандуулах зорилт тавин “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” ажлыг санаачлан 2018.04.28 өдөр Монгол Улсын бүх хот сууринд байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжийн 3800 ажилтан албан хаагчид өөрсдийн амьдарч буй хот, аймаг, дүүрэг, сумын ойр орчмын гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Учир нь сүүлийн жилүүдэд дотоод аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дурсгалт газраа үзэх дотоодын жуулчдын тоо ихээр өсч байгаа нь баярлууштай хэдий ч, ил задгай хог хаяснаас гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газар ихээр бохирдож байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
Тиймээс байгальд үзүүлж буй дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэхээс өмнө байгаль орчноо хамгаалах үйлсэд байгууллага, олон нийтийг уриалан дуудсан “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг санаачлан нийгэмд эерэг хандлага түгээхээр, Монгол Улсын 21 аймаг, 315 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав 5,237 га газрыг цэвэрлэн 580 тонн буюу нийт 360 машин хог хаягдал цэвэрлэлээ.
Тус цэвэрлэгээнд Төрийн банкны ажилтнууд өөрсдөө шуудай, маск, тармуур гэх мэт зүйлээ бэлтгэн оролцсон бөгөөд Төв оффис, Улаанбаатар нэгжийн ажилтнууд Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэл 26.6 километр туул голын эрэг дагуу 427 га газрыг цэвэрлэсэн бол орон нутгийн салбар, нэгжийн ажилтнууд өөрсдийн аймаг, сумын 4,810 га газар цэвэрлэлээ.
Үүнд:
| № | Төрийн банк салбар | Цэвэрлэсэн талбай /га/ |
| 1 | Улаанбаатар хот | 427 |
| 2 | Архангай салбар | 54 |
| 3 | Багануур салбар | 100 |
| 4 | Увс салбар | 280 |
| 5 | Өмнөговь салбар | 703 |
| 6 | Говь-алтай салбар | 44 |
| 7 | Өвөрхангай салбар | 175 |
| 8 | Зүүн хараа салбар | 50 |
| 9 | Хөвсгөл салбар | 815 |
| 10 | Орхон салбар | 285 |
| 11 | Завхан салбар | 100 |
| 12 | Дархан салбар | 2 |
| 13 | Дорноговь салбар | 22 |
| 14 | Баянхонгор салбар | 1 |
| 15 | Баян-өлгий салбар | 300 |
| 16 | Булган салбар | 68 |
| 17 | Дундговь салбар | 179 |
| 18 | Төв аймаг салбар |
112 |
| 19 | Сүхбаатар салбар | 51 |
| 20 | Дорнод салбар | 181 |
| 21 | Ховд салбар | 1,202 |
| 22 | Говьсүмбэр салбар | 50 |
| 23 | Замын-үүд салбар | 6 |
| 24 | Сэлэнгэ салбар | 25 |
| 25 | Хэнтий салбар | 5 |
| Нийт талбай /га/ | 5,237 |
Төрийн банкны хамт олны санаачлагаар Монгол Улс даяар өрнөсөн “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аянаараа дамжуулан аялал зугаалгаар явахдаа Гялсбанк үйлчилгээгээр байрны төлбөрөө гурван минутад төлдөг шиг гуравхан минут зарцуулаад байгальд хаясан хогоо цэвэрлээд яваарай гэж нийт иргэддээ уриалж байгаа юм.
















Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
