Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран хэрэгжүүлдэг “Оюутан-эргүүл” үйл ажиллагааны нээлт боллоо.
Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, урин дулааны улиралд нийслэлд зочлох гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээр МУИС, МУБИС, ШУТИС, Анагаахын Шинжлэх ухааны их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Сити, Этүгэн зэрэг нийт 10 сургууль хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Даваазул, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Тунгаа болон их, дээд сургуулиудын удирдлага оролцож оюутнуудад амжилт хүссэн юм.
Мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид болон сургууль тус бүр урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, “Оюутнууд бид Монголын ирээдүйг хамтдаа бүтээнэ” уриан дор нэгдлээ.
Оюутнууд эргүүлээр ажиллана
2018 оны 05-р сарын 02 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
