Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулж байна.

2017 оны намрын тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны баруун талд явган хүний зам, том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага бүхий тохижилтын ажлыг хийсэн бол 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд зүлэгжүүлэлт хийх, ургамлан хашлага тарих, зүүн талаар 950м үргэлжлэх туслах замыг өргөтгөх, 150 автомашины зогсоол байгуулж авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, явган зам тавих ажлыг хийх юм.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан тохижилтын ажлын трассд орсон 24 ТҮЦ, 1 объектыг буулгах ажлыг Нийслэлийн газрын албатай хамтран зохион байгуулж, газар чөлөөлж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх талаар ТҮЦ эзэмшигч иргэдэд удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч 7 ТҮЦ эзэмшигч иргэд төрийн байгууллагын зүгээс тавьж буй шаардлагыг эс биелүүлэн тохижилтын ажлын төлөвлөгөөт хугацааг 14 хоногоор зогсоогоод байсан тул түргэн үйлчилгээний цэгүүдийг 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, тохижилтын ажлын трассыг чөлөөлснөөр авто замын хучилтын ажил бүрэн дуусаад байна.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тохижилт бүтээн байгуулалтын төлөвлөгөөт ажилд санаатайгаар саад учруулж байгаа үйлдлүүдийг таслан зогсоож, саад учруулсан иргэн, хуулийн этгээдээс хохирлыг нэхэмжлэх, тус гудамжинд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гадна хаяг реклам, гэрэлтүүлэг, хайс хашлага, фасад, орчны тохижилтыг тавигдах шаардлагад нийцүүлэн хийх хугацаатай даалгавар өгч хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
