Өнөөдөр Олон улсын Улаан загалмайн болон Монголын хүмүүнлэгийн өдөр давхацсан баярт өдөр. Монголын улаан загалмайн нийгэмлэгээс энэ жилийн хүмүүнлэгийн өдрийг “Инээмсэглэл” уриан дор тэмдэглэж хүн хүндээ энэрэл хайр, инээмсэглэл бэлэглэж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь үндэсний хүмүүнлэгийн байгууллагын хувьд ард түмнийхээ сайн сайхны төлөө амь нас, эрүүл мэндийг хамгаалж, амьдралд нь тус дэм үзүүлж, хүнд хэцүү цагт бэрхшээл зовлонг нь хуваалцаж, нийгмийг сайн сайхан руу уриалан дуудаж, халамжийн гар сунгадаг юм. Тус байгууллага нь Гамшгийн менежментийн хөтөлбөр, Нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэсэн үндсэн 4 чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж, төрдөө нэмэлт хүч болон ажилладаг билээ.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Британийн Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн мал амьтны хамгаалах байгууллагатай хамтран бэлэн мөнгө, хүнс, малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг хамтран үзүүлжээ.
2017-2018 онд өвөлжилт хүндэрсэн малчин өрхүүдэд 1,6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг түгээсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 11630 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн бол 2018 онд нийт 15 аймгийн 72 сумын 6150 малчин өрхийн 19600 хүнд хүрч ажиллажээ.
2018 онд
Улаан загалмайнхан сайн санааны үйлсийг нийгэм даяар түгээн ажиллаж байна. Нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэн эмзэг бүлгийн иргэдэд хүрч ажиллах, тэдний эрүүл мэнд болон амьдралын чанарыг сайжруулах, өвлийн улиралд эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан дэмжлэг үзүүлэх, бичиг баримтжуулах, төрийн үйлчилгээ авахад нь зуучлах чиглэлээр 760 сайн дурын идэвхтнээрээ дамжуулан 2228 хүнд хүргэсэн сайхан мэдээ байна. Түүнчлэн Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төслийн хамтарсан 4 багийн 100 гаруй сайн дурын идэвхтнээр дамжуулан 350 гаруй хүнд хүрч үйлчилжээ. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд анхны тусламжийн сургалт зохион байгуулах, сүрьеэгийн илрүүлэг, хяналт, эмчилгээ хийх, цусны донорын эгнээг өргөжүүлэх, халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, ус эрүүл ахуйн чиглэлээр ажиллах зэргээр үйл ажиллагаа явуулж 42072 хүнд хүрсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотын орон гэргүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, хяналт төслийн үр дүнгээр 23 удаагийн үзлэгээр 2500 хүн хамрагдаж, сүрьеэгийн 55 идэвхтэй тохиолдол илэрч, 16 хүнийг эмчилжээ.
Хүүхэд залуучуудыг дэмжих хөтөлбөрийн дагуу үндэсний болон олон улсын зуслан цугларалтыг зохион байгуулж, өсвөрийн болон залуучуудын Улаан загалмай клуб, хүмүүнлэгийн танхимыг байгуулан ажиллаж байна. Энэ мэт сайхан мэдээ үргэлжилсээр буй. Эдүгээ цагт улаан загалмайчууд нийгэмд сайн бүхнийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан хамтарч байгаа нь сайн хэрэг юм. Одоогийн байдлаар хүүхэд залуусын хөдөлгөөн нь 96 мянга гаруй гишүүдтэй, 4670 хүмүүнлэгийн танхимтай бөгөөд 7591 “Тусч” хамтлагийг эгнээндээ нэгтгэжээ. Ирэх жил МУЗН-ийн түүхт 80 жилийн ой тохиох юм. Энэхүү ойг угтаж төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүнчлэл, сайн дурынхны хүрээг тэлэх, хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байгааг дуулгахад нэн таатай.
Өнөөдөр МУЗН-ийнхэн 2018 оны “Хүмүүнлэгийн үйлстэн” шилдгүүдээ онцолж,шагнал гардуулав. Олон нийтийг нийгмийн сайн сайханд уриалж, өөрөө биеэр үлгэрлан манлайлж, хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж байгаа “Ахилас Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулуун, 1230 гаруй иргэдийн амь нас, эрүүл мэндийг аюулаас аварч, 9000 толгой малыг ой хээрийн түймрээс хамгаалж, 57160 км газарт түймэр унтрааж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн гэгээн сайхан хүмүүнлэг үйлсийн эзэн,ОБЕГ-ын ажилтан П.Дэлгэрсайхан, 150 удаагийн цус өгөлтөөр 450 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг аварч үнэлж баршгүй гавъяа байгуулан, донорын эгнээг өргөжүүлэх, бусдыг хүмүүнлэг үйлсэд уриалан дуудах үйлсийг бүтээсэн хүндэт донор Д.Дашням, эрүүл мэндийн салбарт сайн дураараа их хэмжээний хөрөнгө оруулж, эмзэг бүлгийн иргэдийн төлөө бодит хувь нэмэр оруулж, бусдыг хүмүүнлэг үйлсэд уриалан дуудаж, олныг үлгэрлэн буй жүжигчин Г.Ундармаа нарыг ийнхүү “Хүмүүнлэг үйлстэн”-ээр өргөмжлөв.
Н.Дөл




Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
