Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Уг дуун цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Ачит, Яруу найрагч МУСТА Болорцэрэн, МУСТА Цэрэнтогтох, Урьхан зэрэг олон уран бүтээлчидийн авъяас сэтгэл нийлж, дуучин Болдбаатарын Чанцалдуламын уяхан хоолойгоор амилсан 10 шилдэг дуу багтсан гэнэ.
Дуучин Болдбаатарын Чанцалдулам 2005 – 2010 онд СУИС –г МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор суралцан төгсөж уртын дуучин мэргэжилийг эзэмшсэн бөгөөд МУСТА Алтангэрэлийн Анхбаяртай хамтран уран бүтээлээ туурвиж хослон дуулсан олон сайхан дуунууд нь Монгол түмний хайр сэтгэлийн дуулал болж эгшиглэсээр ирсэн юм.
Дуучин Анхбаяр, Чанцалдулам нар 2013 онд “Учрал холын чамтайгаа” хамтарсан цомог гаргаж, “Учрал холын чамтайгаа” хамтарсан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учирч байсан бол, 2016 онд мөн ”Цаг сэлгээтэй” хамтарсан цомог, ”Цаг сэлгээтэй” хамтарсан тоглолтоо нийслэлчүүддээ хүргэж эх орноо тойрон 20 аймгийн бүх сумдад давхардсан тоогоор нийт 400 гаруй удаа тоглож амжижээ.
Дашрамд дурьдахад дуучин Чанцалдуламын Аав Болдбаатар Ар хангай аймгийн Цэцэрлэг сумын харин түүний Ээж Оюунцэцэг нь Увс аймгийн Малчин сумын хүн юм билээ. Дуучин бүсгүй маань өөрөө Эрдэнэт хотод төрж өссөн ч бага наснаас зуны амралтаар зорьж очин тоглож өссөн аав, ээжийнхээ нутгаар овоглох дуртай гурван нутагтан гэнэлээ. Тиймдээ ч Аавын нутаг Ар хангайн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэлд нэгдэн уран бүтээлч ах, эгч, нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж яваа уран бүтээлч бүсгүй.
Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяраа хайртай дотны хүмүүс, хүндэт үзэгч сонсогчидтойгоо хуваалцахаар 2018-05-16, ны өдрийг товлосон бөгөөд “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяр Монголын Залуучуудын Холбооны урлагийн танхимд 11 цагаас эхлэнэ. Баярт “Монголын нийтийн дуучдын холбоо”, “Уран Бүтээлийн Тайхар нэгдэл”-н төлөөлөл болон Хүндэт багш МУГЖ Ц.Чулуунцэцэг, хамтран ажилсан хөгжмийн зохиолч, яруу найрагчид түүний хайртай дотны хүмүүс уран бүтээлийн нөхөд нь урилгаар оролцоно.






Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
