Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хад, Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй улс хоорондын ачаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болон бүртгэл, гэрчилгээ, тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаар зэрэгт цогц хяналт тавин ажиллаж байна.
Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг бөгөөд хуурамч бичиг баримт, гэрчилгээг өөрчилж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан тус үйлдвэрийн газраас ийнхүү хяналтыг чангатгаж эхэлжээ.
Тухайлбал, Автотээврийн улсын байцаагчид шугам замын шалгалт хийж, тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, арлын болон улсын дугаарын зөрчил, тухайн тээврийн хэрэгслийн марк, загвар, өнгө таарч байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, төрөл зориулалт зөрсөн, арлын дугаарын зөрчил, улсын дугаарын стандарт зөрчсөн, үйлдвэрлэсэн он зөрүүтэй, өнгө зөрүүтэй зэрэг олон зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Мөн техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж, осол зөрчил гаргасан, бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд арга хэмжээ авчээ. Мөн тус чиглэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын 4 төв ажиллуулж, уурхайгаас Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн кэмпүүдээр техникийн хяналтын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 124 аж ахуй нэгжийн нийт 6452 хүнд даацын тээврийн хэрэгсэлд үзлэг хийжээ. Үүнээс 3799 нь буюу 28 хувь нь “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011 стандартын шаардлага” хангаагүй байсан бөгөөд үүнээс 3790 нь өнгө үзэмж, 69 нь тоормос, 31 нь жолооны шаардлага хангаагүй, гэрэл дохионы бүрэн байдлыг хангаагүй 9 тээврийн хэрэгсэл байгааг шалгалтаар илрүүлээд байна.

Дээрх цогц шалгалтаас үзэхэд хууль бус үйл ажиллагаа явуулж, БНХАУ-д тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаарыг хуурамчаар хэвлэдэг этгээдүүд байж болзошгүй хэмээн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас үзэж, дээрх хууль бус үйлдлийг илрүүлж, хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандаад байгаа аж.
2018 он гарсаар Гашуунсухайт авто зам дээр нийт 122 тээврийн хэрэгсэл осол зөрчил гаргаснаас 98 тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичгийг хураан авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дахин оролцуулахгүй байхаар зохицуулалт хийжээ. Мөн 24 тээврийн хэрэгслийн аж ахуй нэгжид нь улсын байцаагчийн албан шаардлагаар торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд үүнтэй уялдуулан тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад осол саатлаас урьдчилан сэргийлэх улсын байцаагчийн зөвлөн туслах үйлчилгээг график гарган хүргэж байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.
Ийнхүү арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тулган дээрх зөрчлүүд гаргасан аж ахуй нэгжүүдийн тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг хасаж, тээвэрлэлтэд явуулахгүй байх арга хэмжээ авах үүргийг тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Цаашид хууль дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй стандартын шаардлага хангасан компаниудын тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох юм байна. Нүүрс тээврийн чиглэлд гарч буй осол зөрчил, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж, хүний амь нас эрсдэх явдал гарч буйтай холбоотой тул аж ахуй нэгжүүд болон тээвэр эрхлэгчдэд ийнхүү хатуу шаардлага тавих нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тээвэр эрхлэгчдийг хуурамч бичиг баримт, гэрчилгээ, арлын дугаар өөрчлөх зэрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлэхийг тус үйлдвэрийн газраас анхаарууллаа.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
