Хүн төрөлхтөн 20 мянган жилийн өмнө анх галыг эзэмшсэнээр хөгжилд нь хувьсгал авчрав. Харин 200 жилийн өмнө цахилгаан эрчим хүч эзэмшсэнээр гал эзэмшсэнтэй дүйцэх их үсрэлт хийжээ. Үйлдвэр завод олноороо баригдаж, асар олон шинэ нээлт бий болов. Улс орны хөгжил өндөр байх тусам эрчим хүчний хэрэглээ өндөр байдаг ажээ. Харамсалтай нь өнөөдөр нэг монгол хүн нэг хятад хүнээс 2 дахин бага, нэг орос хүнээс 3 дахин бага, нэг америк хүнээс 7 дахин бага, нэг норвеги хүнээс 10 дахин бага эрчим хүч хэрэглэж байна. Хүн төрөлхтөн эрчим хүч ашиглан дулаацаж байхад бид 20 мянган жилийн өмнөх шигээ гал түлж дулаацсан хэвээрэй. Угаасаа өчүүхэн жаахан хэрэглээтэй бидэнд “Эрчим хүчээ хэмнье” биш, “Эрчим хүчээ нэмье” гэдэг уриа хэрэгтэй юм. Ядаж нэг монгол хүн нэг хятад хүнтэй ижилхэн эрчим хүч хэрэглэмээр байна. Наад зах нь цахилгаан станц нэмж барихгүйгээр хотын утааны асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Утааны эсрэг тэмцэгчид зорилго нь мэдэгдэхгүй үр дүнгүй жагсаж байхаар үнэндээ цахилгаан станц нэхэж тэмцэх ёстой юм. Гэтэл манай утааны эсрэг жагсагчид цахилгаан станц эсэргүүцээд л тууж явна билээ.
Хятад компани Багануурт цахилгаан станц бариад өгвөл хятадаас эрчим хүчний хараад болно гэдэг мунхаглал бол төмөр замын нарийн царигаар танк орж ирэхтэй ижилхэн домог юм. Уг нь бол Багануурт баригдах станц нэг кВц эрчим хүчээ 6.3 цэнтээр зарах юм байна. Харин орос хятадаас бидний авдаг эрчим хүч 8.2 центийн үнэтэй. Багануурт 20 мянган хятад ирж цахилгаан станц бариад, тэндээ суурьшиж үлдэнэ гэдэг бас нэг домог байх. Орчин үед нэг цахилгаан станцыг тэгж хэдэн мянгуулаа барихгүй л дээ. Манайдаа л томд орохоос биш дэлхийд бол жижигхэн, барьдаг, босгодог, хэрэглэдэг жирийн л цахилгаан станц. Харин станц нэгэнт баригдчихвал дагаад Багануурын уурхайн олборлолт 2 дахин нэмэгдэж, уурхайн орлого нугарч өснө, мэргэжилтэн инженер, ажлын байр олноороо бий болно. Дагаад хажууд нь сургууль цэцэрлэг, орон сууц нэмэгдэж Багануур хот подхийсэн том хот болж хөгжих юм уг нь бол. Улаанбаатарын төвлөрөл ч саарна. Гэх мэтээр үр өгөөжийг нь ярьвал олон. Нийт масс хар цуурхал, зохиомол домог ярианд нь илүү үнэмшээд, мэргэжлийн хүмүүсийн яриаг тоохгүй нь харамсалтай. Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангахад л эмч, багш нарын цалин нугалж нэмэх хэмжээний мөнгө олох юм угтаа. “Багануурын станцын 350 МВТ нэг турбин доголдоход л манай эрчим хүчний систем тэр чигээрээ унана..” гэдэг арай ахисан түвшиний домог бий. Юун турбин, юун том юм ярьдаг юм. 2006 онд билүү дээ ТЭЦ4 -ийн тосон таслуур гэдэг нэг жижигхэн төхөөрөмж моралийн элэгдэлд орж буудаад хот даяараа цахилгаангүй хэд хонож билээ. ТЭЦ-4 дээр ахиж нэг жижигхэн юм буудаад хот цахилгаангүй хоёр хоноход цахилгаан станц эсэргүүцэж сэвээд байгаа улсуудын амыг асуух юмсан.
Нүүрс, ус хоёр нь бэлэн Багануурт цахилгаан станц барих шийдвэр аль 1985 онд гарчээ. Ийнхүү 30 жил гацсан төсөл нэг юм урагшлах нь гэтэл бас л гацаах гэсэн улсууд гараад ирэх юм. Ер нь гацаагчид шууд эсэргүүцдэггүй, “бурууг” нь л эсэргүүцдэг. Тэгээд ямар нэг домог яриа зохиож олонд түгээнэ. Жишээ нь “Төмөр зам барихыг дэмжиж байна, гэхдээ нарийн царигаар бол биш”, “Усан цахилгаан станцыг дэмжиж байна, гэхдээ Байгаль нуурт аюултай бол биш”, “Цахилгаан станц барихыг дэмжиж байна, гэхдээ хятадын хөрөнгө оруулалтаар биш” гэх мэтээр. Ер нь Монгол улс хөгжих ёстой юу гэж асуухад өөдөөс “Хөгжил гэж юуг хэлэхээсээ л болно доо..” гэнэ. Хөгжил дэвшлийн хараал хүрсэн улс ч юмуу даа манай улс.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
