Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан амийг нь аварсан байна.

“Шүүтийн тохой” дахь Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны бүрэлдэхүүн болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарсан өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт явагдаж байсан юм.
Амиа хорлохыг завдсан уг эмэгтэйг Эрэлч нохойн албаны нохой хөтлөгч ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан, ахлагч Ц.Нямбаяр дэд ахлагч Б.Ерөөлт нар аварч, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
