“Эрүүл хотуудын түншлэл”санаачлагын хүрээнд хэрэгжиж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэмжин ажиллаж байгаа төдийгүй нийслэл хотын иргэдийн халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачлага юм.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан болон Авто машин мото спорт сонирхогчдын холбоо, “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ, НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд,замын цагдаагийн албан хаагчдийнтөлөөлөл оролцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний Дэлхийн элч, Нью-Йорк хотын Засаг дарга асан Майкл Блүүмбергийн санаачлагаар эхэлсэн “Эрүүл хотуудын түншлэл”-д дэлхийн 50 гаруй хотууд 2017 оны тавдугаар сард элсэн орсон байна. Энэ санаачилгад нэгдсэн нэг хот нь Улаанбаатар юм.
Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл байдаг. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд, 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна. Төслийн хүрээнд хийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 93.8, жолоочийн хажуугийн суудалд суудаг зорчигчийн 73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг бол,тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчийн 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэсэн судалгаа гарчээ.
2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь нь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь нь суудлын бүс хэрэглээгүй байсан байна. Мөн өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсанаас 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй, эцэг эх асран хамгаалагчтай цуг авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.
Улаанбаатар хотын хувьд Блүүмберг Филантропи болон түүний хэрэгжүүлэгч Витал Стратежис байгууллагатай хамтран иргэдийн эрүүл мэнд, амь насыг зам тээврийн осол гэмтлийн эрсдлээс хамгаалах, тэдний амьдарч, ажиллаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчинг сайжруулахад үр дүнтэй гэдэг нь нотлогдсон шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдаа ажиллах юм.
Төслийн эхний шатанд судалгаа хийхээс гадна 1 сарын хугацаатай үргэлжлэх сурталчилгааны аяныг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгаалах бүсийг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор иргэдэд мэдээлэл түгээж, хамгаалах бүсний ач холбогдлыг сурталчлан таниулах юм. Дараагийн шат нь 9-10 дугаар сард үргэлжилж, сурталчилгааны ажил нь Улаанбаатар хот даяар хийгдэх юм байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
