Сувилагчид цалингаа нэмүүлэхээр Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийсэн. Энэ үеэр сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо мэдэгдсэн. Тэгвэл түүнд “Өсөх урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр хороолол дахь “Хүслийн хотхон”-д нэг өрөө байр худалдан авч өгчээ.
Өмнө нь сувилагч Ж.Уранчимэг өрөө түрээслэн амьдардаг байсан бол өнөөдөр “Сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжаар байртай болж, түрээсийн мөнгөнд санаа зовохгүй боллоо. Сэтгэл маш өндөр байна. Тусалж дэмжсэн бүх хүнд маш их баярлалаа. Удахгүй эмчилгээндээ явна. Би эдгэрнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Ж.Уранчимэг нь 14 жил хавдрын сувилагчаар ажилласан бөгөөд цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ганц сувилагч аж. Иймд эрүүл мэндийн салбарынхан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээнд зориулсан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг “Ub palace”-ийн концертын танхимд тавдугаар сарын 28-нд зохион байгуулсан.
Сувилагч Ж.Уранчимэгт сэтгэлийн хандив өгөхийг хүсвэл 5046159766 /Хаан банк-Уранчимэг/ дансанд хандив өргөж болох юм байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
