Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга А/211 дүгээр захирамж гаргаж дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг зохион байгуулахаар болсон.
Тэгвэл Баянзүрх дүүргийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах талаар туршлага солилцож, мэдээлэл авах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах болон дүүргийн онцгой комиссын гишүүд, албан хаагчид, дүүргийн гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагууд оролцсон юм.

Тус иж бүрэн сургууль нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.
Гамшгаас хамгаалах дадлага сургуультай холбогдуулан Засаг даргын захирамжаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Түүнчлэн өнөөдөр гамшгаас хамгаалах сургуулийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд зохион байгуулсан бол штабын дадлага 14 дүгээр сургуулийн спорт зааланд үргэлжилж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
