Монгол Улсын Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д дэвшүүлсэн “төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх” зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.6 “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, 5.2.3 “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагаас үзүүлж буй 47 үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлээд байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 16, Нийслэлийн Архивын газрын 20, Газрын албаны 2, Аялал жуулчлалын газрын 7, Байгаль орчны газрын 2 үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэн иргэдийн цаг завыг хэмнэж, асуудлыг шийдвэрлэх хугацааг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болно.
Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагуудын үйлчилгээний процессыг дахин загварчлан улмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд үе шаттай хөгжүүлэх ажил эхлээд байна.
2018 оны 11 дүгээр сард төрийн үйлчилгээг авахтай холбоотой мэдээлэл, онлайн төлбөрийн систем бүхий иргэн таньд зориулсан портал бэлэн болно.
Энэ чиглэлээр хэрэгжиж буй томоохон төсөл, арга хэмжээг дурьдвал:
Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэглэж буй програм хангамжуудыг холбож, нэгдсэн платформыг шинээр бий болгох, үе шаттай хөгжүүлэх,
- Нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн мэдээллийн санг үүсгэж эцэг эхчүүдийг мэдээллээр хангах гар утасны аппликейшн хөгжүүлж, бүртгэлийн системийн нэмэлт хөгжүүлэлт хийж нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх,
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэн үе шаттай хөгжүүлэх.
Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нээлттэй Улаанбаатар https://open.ulaanbaatar.mn системийг 2018 оны 1 дүгээр улиралд хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг системд нийслэлийн нутгийн захиргааны 47 байгууллагын нийт 167 хөрөнгө оруулалтын ажлын тендерийн мэдээ мэдээллийн явцыг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэн ажиллаж байна.
Цахим төлбөр, тооцооны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 450 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, түүнтэй холбоотой олон төрлийн мэдээ, мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Смарткар” системийн хөгжүүлэлтийн 3-р үе шатыг эхлүүлж шинээр 9 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх юм. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлын хүрээнд Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацааг хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой болсон. 2018 оны 2 дугаар улирлын байдлаар SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар хандан 18’004 иргэд 1’590’367’504 төгрөгийг төлсөн байна. Цаашид www.smartcar.mn системийг өргөжүүлэн Авто тээврийн хэрэгслийн жолоочийн жолоодох эрхийн оноог шалгах, эзэмшигчийн утасны дугаараар холбогдох, авто тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нийслэлийн байгууллагын мэдээлэл авах, торгуулийн төлбөрийг онлайнаар төлөх зэрэг үйлчилгээг нэмж оруулахаар ажиллаж байна.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахим системээр зохион байгуулж байсан бөгөөд энэ систем нэвтэрснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэн, олон хоногоор хонож бүртгүүлдэг байдлыг халж, бүртгүүлэхэд эцэг эхчүүдээс бичиг баримт шаардахыг зогсоож, элсэлттэй холбоотой цэцэрлэгүүдэд үүсдэг ажлын ачааллыг бууруулсан зэрэг тулгамдсан асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн юм. Мөн орон зайн мэдээллийн системд суурилсан дундын мэдээллийн сантай холбосноор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн цэцэрлэгийн хүчин чадал, боломж бололцоог тодорхойлох, цаашид эрэлт нийлүүлэлтийг тооцоолон анализ хийх, мэдээллийн нэгдсэн сантай болсон. Энэ жилийн хувьд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт бүртгүүлэх 2-5 насны хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар бүртгэж, элсэлтийг зохион байгуулан явуулна. Мөн түүнчлэн цэцэрлэгт явж буй 3-5 насны хуучин хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулдаг байдлыг цахимаар шийдвэрлэнэ.
Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, дэд сангууд үүсгэх, хяналт удирдлагад дүн шинжилгээ хийж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр
Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн санд 2018 онд Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газруудын мэдээллийн дэд сангуудыг үүсгэж, дүн шинжилгээ хийж боловсруулснаар Улаанбаатар хотын орон зайн өгөгдөлийн дэд бүтэц нэмэгдэн баяжиж өгөгдөл мэдээллийн давхардал арилах, тооцоо судалгаа, шийдвэр гаргалтыг газар зүйн байршлаар олон улсын стандартын дагуу нарийвчлан тооцоолол хийх, хотын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн санд тулгуурлан хийх, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломж бүрдэх юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн 4 салбарт төр, хувийн хэвшлийн 44 байгууллагын 282 албан хаагч ажиллаж 2016-2018 онд Засгийн газрын яамд, агентлагийн 12 үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны 26 байгууллагын 320 үйлчилгээг 2.,813,543 иргэн хуулийн этгээдэд үзүүлсэн байна. Нийслэлийн цахим албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийг нутгийн захиргааны 1021 байгууллагын 16000 албан хаагч хэрэглэж байгаа бөгөөд цахим бичиг баримтын урсгал 2017-2018 оны 1-р улирлын байдлаар 205,208 байна.

Албан хэрэг хөтлөлтийн систем, байгууллагын архивын системийн нэмэлт, хөгжүүлэлт, системийн аюулгүй ажиллагааг хангах програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлт, тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан хэрэг хөтлөлтийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг үйлчилгээ, албан бичиг, иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүллээ. Ингэснээр үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардлыг багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, үйлчилгээний хүртээмж чанар сайжирч цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой болсон бөгөөд 2018 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бичиг баримт боловсруулах 3000 албан хаагчдад тоон гарын үсэг олгохоор ажиллаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад цахим шилжилтийг нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлсэнээр зардлыг хэмнэж байгаагийн жишээг дараах зургаас харах боломжтой.

Төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
