Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, тархалтыг бууруулах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, хөл газрын ургамлыг хадаж тайрах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аян эхэлсэн билээ. Аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллав.
Цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон дүүргийн дэргэдэх харьяа хэлтэс, албад болон 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 488 аж ахуйн нэгж байгууллагын 600 орчим хүн оролцлоо. Мөн ерөнхий боловсролын долоон сургууль, 10 их дээд сургууль, 19 цэцэрлэг, 169 СӨХ-ны төлөөлөл их цэвэрлэгээнд идэвхтэй оролцов. “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны нээлтийн их цэвэрлэгээгээр Баянзүрхчүүд нийт 50112м2 талбайг 2879 хүний бүрэлдэхүүнтэйгээр 74 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хөл газрын ургамлыг хадаж 19 удаагийн рейсээр ачиж тээвэрлэлээ.
Мөн Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-д нь зам талбайн цэвэрлэгч болон иргэдийн бүлгийн 160 хүний бүрэлдэхүүнтэй зурган маршрутын дагуу хөл газрын ургамлыг хадаж, устгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
