Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор (2018.07.03) нээлтээ хийлээ. “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад орууллаа. Энэ бүс нутагт Малын удмын сангийн үндэсний цогцолбор байгуулсан нь бусад аймаг хотын хэрэглэгчид, малчид, фермерүүдэд ойртуулсан чухал шийдэл болсон гэж үзэж байна.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдлагууд болон мал аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд оролцсон.
Арга хэмжээг нээж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: “Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, Азидаа томоохонд тооцогдох Малын удмын сангийн үндэсний цогцолбортой боллоо. Уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гэлээ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат
Малын удмын сангийн үндэсний төв нь бүтцийн хувьд гурван алба, 34 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус төвийн генийн санд 4 үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, 8 үүлдрийн бухны 37086 тун нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удамзүйн дэвшил түгээж байна.
Тодорхой жишээ дурдвал, Засгийн газраас “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил”-ын хүрээнд өндөр ашиг шимт махны болон сүүний чиглэлийн абердин-ангус, симменталь, хар тарлан, алатау үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу нийлүүлжээ. 2017 онд нийт 3033 мал хээлтүүлсэн бол 2018 онд энэ тоог 55 хувиар нэмэгдүүлэн, хээл авалтыг 8 хувиар дээшлүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд бод, бог малын 17839 тун үр үйлдвэрлэсэн бол энэ онд 28000 тун үр үйлдвэрлэж, цаашид дотоодын хэрэгцээ бүрэн хангаж, экспортлох зорилт тавин ажиллаж байна.
Ийнхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготой. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвортой ажиллуулахын тулд төвийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах тал дээр анхаарна гэдгээ нээлтийн арга хэмжээнд оролцсон төр засаг, сум орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм.
Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн шугам зэрэг 14 объектоос бүрдэж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцогчдод эдгээр байгууламжийг нэг бүрчлэн танилцуулж, үр үйлдвэрлэх процесс, хөврөл шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байгааг бодитоор харууллаа.

Малын удмын сангийн үндэсний цогцолбор


Малын удмын сангийн үндэсний цогцолборын иж бүрэн лабораторийн зурагнаас

Эцэг малаас үр авч байгаа нь
Хөврөл шилжүүлэн суулгах ажилбарыг хангай, тал нутгийн цагаан үүлдрийн хонин дээр хийж байна. Гол нь малын ашиг шимийг дээшлүүлэх үндсэн зорилготой.
Мах, сүү, ноосны чиглэлийн 50 хуц, 30 ухнын байр. 12 аймгийн цөм сүргээс шилж сонгон, тодорхой хугацаанд үр үйлдвэрлэлдээ ашиглан, орон нутаг руу нь буцаадаг байна.
Малын зуны байр
Цаашид Монгол малын гайхамшиг, давуу талыг гадаад, дотоодын жуулчдад танилцуулах, хүүхэд, залуучуудад уламжлалт мал аж ахуйн арга ухааныг өвлүүлэх, таван хошуу малаа хайрлан, хамгаалах хандлага бий болгох зорилготой олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зорьж байна.
Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээний төгсгөлд, зарим хүнд талархал гардууллаа
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтууд болох мал үржлийн ажил, үйлчилгээг эрхлэх, мал сүргийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх удам гарваль, үүлдэр, угсааг сайжруулах арга хэмжээг тодорхой бодлого, стратегийн дагуу үндэсний хэмжээнд нэгтгэн зохион байгуулж хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллага юм.
Тус төв нь Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн түвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, үржүүлгийн хөтөлбөрийн дагуу малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын нөхөн үржихүйн чадавхи, нөөц боломжид суурилан үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
