Монгол оронд 400-гаад зүйлийн мөөг ургадаг. Мөөгөнд нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм, фосфор, кали, кальц, төмөр, зэс…гээд байхгүй бодис бараг үгүй. Монголчууд мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Хатаасан мөөгөнд 30-40% уураг агуулагддаг. Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.
Цагаан мөөгийг уламжлалт анагаах ухаанд хүүхэд нялхас болон эхчүүдийн савны халуун, дотор халуун бууруулахад, элэгний өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг. Мөн булчингийн агшилтыг сайжруулж, тамир тэнхээ оруулдаг учраас амаржсан эх болон хагалгаа хийлгэсэн хүн хэрэглэхэд нэн сайн гэдэг. Цагаан мөөг артерийн цусны даралт бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг эрдэмтэд саяхан нээн илрүүлсэн бөгөөд бодисын солилцооны хэвийн ажиллагаанд сайнаар нөлөөлж, савханцрын эсрэг антибиотик агуулдгийг тогтоожээ. Дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биенээс элдэв хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.
Монгол оронд хортой мөөг цөөнгүй тааралддаг. Хортой мөөгийг өнгөөр нь таньж болно. Мөөг хэдий л хурц өнгөтэй гоё өнгөтэй байх тусмаа хортой байх магадлал өндөр.. Мөн хортой мөөгийг хагалж наранд тавихад хэсэг хугацааны дараа өнгө нь хувирч эхэлдэг. Эсвэл хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийж үзэхэд харладаг шинж чанараар нь бас таньж болно. Мөөг хөгшрөхөд түүнд агуулагдаж буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.
• Цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургадаггүй, хугалж үзэхэд цагаан өнгөө алддаггүй онцлогтой. Цагаан мөөгийг бороо орсны маргааш өглөө нь эрт түүхэд мөөг өтөөгүй эрүүл чанга байдаг.
• Ойгоос мөөг түүхдээ хортой эсэхийг нь сайн нягтлаарай
• Мөөгийг хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана.
• Хатаахад анхаарах зүйл бас бий. Бүтнээр нь хатаавал голдоо өтчихдөг учир мөөгийг нарийн зүсэж, хэлхэж хатаана.
• Цахилгаан зууханд хатаахдаа мөөгөө жигд тарааж тавин 50 хэмийн халуунд 5-6 цаг болгоно. Сайн хатаагүй бол 60-70 хэм болгоод бүрэн хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

Их өндөр байна. Надад энэ чинь их тус болж байна