Оюу толгой ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсэний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй Оюу толгой төслийн үе үеийн удирдагчид, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн зах зээлд эрдэнэс илгээсэн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхэд ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК-ийн хамтын ажиллагаа нэн чухал. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн хамтын ажиллагааны стандартыг сайжруулах замаар Монгол улсын уул уурхайн салбарыг улам төгөлдөржүүлэхийн төлөө бид бодитой хамтран ажиллах учиртай. Тиймээс ч хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан тодорхой чиглэлд олон ажил зохион байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь үр дүнд хүрч байна. Санамж бичгийн хүрээнд манай хоёр компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэдлэг, туршлагаа хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг, ажиллагсадын ур чадварыг хөгжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалахад тулгарч буй асуудлуудыг мэргэшлийн өндөр түвшинд хэлэлцэж сайжруулах, шийдвэрлэх талаар зөвшилцөх зэргээр тэргүүн туршлагаа бусад аж ахуйн нэгж, байгууллагад харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж байгаад бид талархалтай байдаг.
Манай хоёр компани олон мянган иргэнийг ажлын байраар хангахын зэрэгцээ Монголын уул уурхайн салбарт дэлхийн тэргүүлэх технологийг түүчээлж, компанийн соёлыг түгээн дэлгэрүүлж жишиг тогтоож буй нь нэгэн цагийн бахархал юм.
Монгол улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа Оюу толгойн ХХК-ийн баялаг бүтээгчдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе. Уурхайчдын яруу алдар бадартугай.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
