Уудам эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч буй Уужим эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа Эх орон нэгт, элэг нэгт нийт Монголчуудаа Та бүхэндээ Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол түмний баатарлаг түүхийн тод илэрхийлэл, өнө эртний соёл, төрт ёсны үнэт өв уламжлалтай дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотолзуулан эхэллээ. Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам билээ. Хүчит бөхчүүд нь гарьд магнай, шандаст хүлгүүд нь тод магнай, мэргэн харваачид нь цэц магнай, төрийн сүлдээ цэнгүүлж түмэн олноороо босоо хийморьтой сайхан наадаарай.
Айл өрх бүрийн хойморт аз жаргал, баяр баясал цалгиж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд энэрэл нигүүлслийн гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай. Морин дэл дээр ассан Монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.
Монгол эх орон минь ганхашгүй бат мандан бадрах болтугай. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
