Налайх дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ч.Раднаабазар болон холбогдох хамтарсан багуудын төлөөлөл болох 30 гаруй хүн оролцон, хүүхдийн эхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, нэгдсэн төлөвлөгөөтэй болох, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгын дор хуралдаж байна.
Хурлыг нээж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үг хэллээ. Тэрээр “Хүүхдийн эрхийг хангахтай, хамгаалахтай холбоотой хэд хэдэн хууль хэрэгжиж байгаа хэдий ч төдийлэн үр дүнтэй биш байгаа нь сүүлийн үеийн нийгмийг цочроогоод байгаа олон хэргээс дүгнэж болохоор байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах, хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас өнөөдрийн хуралдааныг зохион байгуулж байна. Эндээс нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, цаашид хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн хурлыг тогтмолжуулан, хаа хаанаа сэтгэлтэй, хяналттай, хариуцлагатай хүүхдүүдийнхээ төлөө үр дүнтэй хамтарч ажиллахыг хүсье” гэв.

Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр “Хүүхдээ сонсьё” аяны хүрээнд хүүхдүүдийн гаргасан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Прокурор, Цагдаа, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн салбараас тус бүр хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөнд тусгах санал, хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж байгаа асуудлыг тус тус хэлэлцүүлж байна. Хуралдаан хагас өдрийн туршид үргэлжилнэ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
