Монгол Улсад шинэ тулгар хөгжиж байгаа триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, “Жакарта-Палембанг-2018” Азийн зуны спортын XVIII наадамд оролцох шигшээ багийг сонгон шалгаруулах зорилготой Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт болох юм байна.
Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнийг эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд, сонирхогчид гэсэн ангиллаар зохион байгуулж, ангилал тус бүрт эхний гурван байр шалгаруулахаар болжээ.
Триатлон нь 2000 онд Сидней хотод зохиогдсон олимпоос хойш зуны олимпийн спортын төрөлд багтжээ. Триатлоны спорт харьцангуй шинэ төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдацтай хөгжиж байгаа аж. Ерөнхийдөө усанд сэлэх, дугуй, гүйлтийг нэгтгэсэн төрөл бөгөөд гурван спортыг завсарлагагүйгээр (нэгийг дуусаад нөгөөг эхлэх маягаар) гүйцэтгэдгээрээ онцлогтой юм байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

Тэмцээн зохион байгуулагчид болон тамирчдад спортын өндөр амжилт хүсье.