Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
Ажлын хэсэгт Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, НХОГ-ын Хууль дотоод хяналтын албаны дарга С.Цэрэнсодном, НГХДБГ-ын орлогч дарга Б.Азжаргал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд, НХОГ-ын ахлах инженер Б.Намсрайжав болон бусад албаны хүмүүс байлцсан юм.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах ахмадын сувилалыг өргөжүүлж, өвлийн барилга барих ажилтай танилцаж, ажлаа эхлүүлсэн бөгөөд тус ажил зогсонги байдалтай байгаа тул гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлж, барилгын явцыг түргэвчлэхийг даалгалаа.
Мөн Сүхбаатар дүүргийн 18, 19 дүгээр хороонд шинээр баригдаж байгаа 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн ажлын явцтай танилцсан бөгөөд тус дүүрэгт баригдах 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн хувьд газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдсэн бөгөөд барилгын ажлыг энэ жил эхлүүлэх аж.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх тал дээр анхааран ажиллах шаардлагатайг санууллаа.
Төсөл нийт 3 үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, нэгдүгээр шатны хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх юм.
Сэлбэ дэд төвд:
1. Дэд төвийн инженерийн хангамжийн шугам сүлжээ ажлын явц /СБД 13, 14-р хороо, ЧД-н 14, 18-р хорооны нутаг дэвсгэрт 156 га талбай/
a. Автозам- 6.8 км
b. Дулааны шугам -9.97км
c. Усан хангамж -11.9км
d. Ариутгах татуурга –12.5 км хийхээс Чингэлтэй дүүргийн 18-р хороонд 3 байрлалд ариутгах татуургын ажил эхлээд байна.
2. Усан сан
a. Усан сан – Усан сангийн суурийн цутгалт дуусч, гадна ханын угсралт хийгдэж байна.
b. Насос станц, ус дамжуулах шугамын D-250 диаметртэй SRTP хоолойн материал таталт хийгдэж угсралтын ажлыг эхлүүлээд байна.
3. Үерийн далан /Нийт 7 газарт 2.1 км урттай үерийн хамгаалалтын далан барихаас 481м уртыг одоогоор хийж гүйцэтгээд байна. /
Мөн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болон сагсны талбай барьж тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
4. 3420 өрхийг дулаанаар хангах 26.6 МегаВатт Дулааны Станцын барилгын суурийн ажил эхэлж байна.
5. 60м, 30м, 24м урттай төмөрбетон гүүрийн ажил хийгдэнэ.
6. 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор, МСҮТ барилга баригдана.
7. Цахилгаан хангамж (35/10килоВольт дэд станц, 4.2 км урт 35 килоВольт, 6.0 км урт 10 килоВольтийн кабель шугам болон 2 ширхэг 2х630кВА хаалттай дэд өртөөний барилга угсралтын ажил хийгдэнэ.)
8. Чингэлтэй үерийн далан дагуухи тохижилт- 3.01 га-д тохижилт хийгдэх юм.
















Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
