Энэ зуны саруудад дийлэнх нутгаар нүүрлээд буй үер усны аюулд өртсөн хөдөө орон нутагуудад Монцемент Билдинг Материалс ХХК үерийн аюулд өртсөн болон өртөж болзошгүй орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан далан барих, үерийн хохирлыг арилгах, багасгах бүтээн байгуулалтад нэн хөнгөлөлттэй нөхцлөөр цемент нийлүүлж байна.
Үерт өртсөн орон нутаг, нутгийн иргэд үерийн хохирол арилгах бүтээн байгуулалтад тусгайлан зориулж иргэд аж ахуйн нэгжүүдэд хүрэх цементийн үнэ нь тухайн орон нутагт зарагдах үнээс хямд байлгах ажлыг Монцемент компани болон орон нутгийн захиргаа хамтран хяналт тавин ажиллаж байна. Эхний нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй цементийн цуваа Баян Өлгий аймаг руу 2018 оны 8-р сарын 3-д гарчээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07-р сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг бороо, уулын үерт 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг зэрэг газрууд өртөж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ удаагийн үерийн хохирлын хэмжээг 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгаа тухай албаныхан мэдээлсэн. Одоогоор Өлгий суманд гамшгийн хор хохирлыг арилгах, нөхөн сэргээх, бүтээн байгуулах ажил ид явагдаж байна.
Монцемент Билдинг Материалс ХХК нь Баян-Өлгий аймгаас гадна бусад үер усны гамшигт нэрвэгдээд байгаа Өмнөговь, Дорноговь аймгуудад хохирол их амссан өрхүүдэд тусламж хандив үзүүлж, үерийн усны хохирлоос сэргийлэх, хохирол багатай даван туулах аянг зохион байгуулж байна.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
