Монгол Улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй хөдөө аж ахуйн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөх ажиллагаа (2018.08.06) боллоо.
ОХУ-аас оруулж ирсэн 21 төрлийн 196 ширхэг газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж хүлээн авах ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон албаны бусад хүмүүс, тариаланчид оролцсон юм.
.jpg)
Арга хэмжээг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж хэлсэн үгэндээ, “2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Уг түүхт ойн босгон дээр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, 7 аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ жаран эхэлж байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атар 60” бүтээлч аян өрнүүлж байна. Аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн.
Бид атар газар эзэмшсэн цагаасаа эхлээд ОХУ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Үрийн шинэчлэлд ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгосон, энэ намар ургацаа хураана. Өнөөдөр 10 мянган ам.долларын өртөг бүхий 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байна. Энэ бол газар тариалангийн техник технологийн шинэчлэлд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ийнхүү энэ намар ургацаа амжилттай хураан авахад бидэнд хэрэгтэй чанартай техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа” гэв.
Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжүүдийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгж, байгууллагад жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгохоор болсон юм. Энэ үеэр тариаланчдыг төлөөлөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Шаравын Мардаан хэлэхдээ, “Энэ бол тариаланчдад олдож байгаа алтан боломж. Тийм учраас бид энэхүү олдож байгаа боломжоо ард иргэдээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангахад зориулахын тулд бүх чадлаараа хичээн зүтгэх ёстой” гэлээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
ЗАРИМ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН НЭР, МАРК, ХҮЧИН ЧАДАЛ, ТОО ХЭМЖЭЭ
.jpg)
.jpg)
.jpg)
Марк: Versatile 375
Техникийн нэр: Хөдөө аж ахуйн дугуйт трактор
Хүчин чадал: 375 м.х.давхар дугуйт
Тоо хэмжээ: 5 ширхэг
.jpg)
Марк: Акрос 595
Техникийн нэр: Үр тариа хураах комбайн
Хүчин чадал: 280 м.х.9 м жатка
Тоо хэмжээ: 5 ширхэг
.jpg)
Марк: Sterh 2000
Техникийн нэр: Тэжээл хураагч чиргүүлийн комбайн
Хүчин чадал: 38 тн/цаг, 2 м
Тоо хэмжээ: 8 ширхэг
.jpg)
.jpg)
.jpg)

Марк: АГС-14-2У, АГС-22-2У
Техникийн нэр: Борной
Хүчин чадал: 150м.х 14 мм, 300 м.х 22 мм
Тоо хэмжээ: 10 ширхэг
.jpg)
.jpg)
.jpg)
Марк: Вектор 410
Техникийн нэр: Үр тариа хураах комбайн
Хүчин чадал: 210 м.х 7 м жатка подборщикны хамт
Тоо хэмжээ: 25 ширхэг
.jpg)
ДАМЖУУЛАХ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫГ ХҮСЭГЧИД ТАВИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
- Сүүлийн 2-оос доошгүй үйл ажиллагааг явуулсан байх
- Урьдчилгаа төлбөр
- Түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх
- Үндсэн түрээсийн хөтөлбөр, хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
- Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт
- Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр, тогтоол
- Тухайн аж ахуйн нэгж, иргэний талаарх тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт
- Удирдах албан тушаалтан, хариуцсан этгээдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт
- Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
- Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн, мөн тоног төхөөрөмжийн сервес, үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт
- Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө, төлбөрийн чадвартайг нотлох баримт

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
