Япон улсад өнгөрсөн долдугаар сарын 08-нд хүчтэй аадар бороо орсны улмаас сүүлийн 30 жилд тохиолдоогүй байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тус улсын 11 бүс нутаг үерийн усанд автсаны улмаас 200 гаруй хүн нас барж, 60 хүн ор сураггүй алга болоод байна.
Одоогоор бороо намдсан ч ихэнх газар үерлэж, хөрсний нуралт үүссэн бөгөөд хэд хэдэн эмнэлгийн барилга нурж, хоёр сая иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Тэгвэл “АМДА” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч А.Алтанзагас Япон улсад ажиллаж, байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд тусламж үзүүлж байна. Тэрбээр олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран гамшигт өртөж гэр оронгүй болсон, нүүлгэн шилжүүлж ирсэн иргэдэд үзлэг оношилгоо хийж, хоол хүнс болон эм тариа тараах зэрэг эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж байгаа юм.
НЭМГ-ын харьяа Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Японы “АМДА” олон улсын байгууллагатай зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ажээ. Тус байгууллага нь олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 30 гаруй орны гишүүнчлэлтэй юм байна. Өнгөрсөн 2013 онд Филиппин улсад тохиолдсон байгалийн гамшгийн үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хоёр их эмч тусламжийн шугамаар очиж ажилласан бол, өдгөө Япон улсад тус төвөөс нэг их эмч ажиллаж байгаа юм байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
