Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, БОАЖ-ын Сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (JICA)-ын Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын тусламжтай хэрэгжүүлэн Улаанбаатар хотод хүхрийн агууламж өндөртэй дизель түлшээр ажилладаг, хөө тортгийн ялгарал хамгийн ихтэй хөдөлгүүртэй нийтийн тээврийн их багтаамжийн автобусанд DPF шүүлтүүр тоноглож ашиглах боломжтой болохыг баталгаажуулсан.
Төслийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз болон Сутайн Буянт ХХК-ийн нийт 24 автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар дуусгаж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон холбогдох хүмүүс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 3 дугаар баазад очиж төслийн хэрэгжилт, DPF шүүлтүүрийн суурилуулалт болон цэвэрлэх зуухны ажиллагаа, тортгийн хэмжилт, судалгааны ажлын явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
