“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь Богд хан уулын Шавартын аманд энэ Ням гаригт зохион байгуулагдана.
Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.
Рэнцэндорж Эрдэнэ-Оргил
Өнгөрсөн жил “12/24 цагийн гүйлтийн УАШ тэмцээн”-д 24 цагийн турш 154 км туулж дэд байр эзэлсэн. 2018 оноос эхлэн “Монголын хэт холын зайн гүйлтийн холбоо”-ны тамирчин болсон бөгөөд энэ жил “Чэжү ОУ-н хэт холын марафон 100км”-т 2-р байр, “14 дэх удаагийн Пусан далайн эргийн хэт холын марафон 50км”-т 6-р байрыг тус тус эзэлсэн.
Ёошино Цүёоши
Япон Улсын “Хөл нүцгэн гүйлтийн холбоо”-ны тэргүүн. “Хөл нүцгэн ханхүү” нэрээрээ алдартай. Тэрээр хөл нүцгэн гүйгч бөгөөд хөл нүцгэн гүйлтийн судлаач. Сан Диэго мужийн их сургуулийн магистрын хөтөлбөрт хөл нүцгэн гүйлтийн талаар судалгаа явуулдаг бөгөөд одоогоор Япон Улсад хөл нүцгэн гүйлтийн спортыг түгээн дэлгэрүүлж байгаа юм. Хөл нүцгэн гүйх нь хүний таван цул, зургаан савд эерэгээр нөлөөлж элэг бөөрний үйл ажиллагаа сайжран, хоолны дуршил нэмэгдэж эрч хүч нэмэгдэн эрт өтлөхөөс сэргийлснээр урт наслуулах ашиг тустай байна.
Карол Фүкс
Франц Улсын иргэн, ууланд авирагч, трайл ран төрлөөр голчлон гүйдэг тамирчин. 2017 оны 9 дүгээр сард Гималайн нуруунд орших Манаслу (8,163м) оргилд гарсан бол энэ онд 2018 оны 5 дугаар сарын 20-нд дэлхийн ноён оргил Эверест (8,848м) оргилд гарсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Тэмцээний бүртгэлийг www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод явуулж байна.
Бүртгэлийн хугацаа: 8-р сарын 18-ны өдөр хүртэл
Холбоо барих: 94940307, 99697638

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
