Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС) “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”- өөрөө дамжуулан хүүхэд, залуучуудад мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших боломжийг 17 дахь жилдээ олгож байна.
2018-2019 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох хүүхэд, залуучуудыг сурах чин эрмэлзэл, идэвх санаачилга, суралцах чадвар, ар гэрийн боломж зэрэг шалгууруудаар хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, нийт 46 хүүхэд, залуучуудад 50-100 хувийн сургалтын тэтгэлэг олголоо.
Тэтгэлэгийн батламж гардуулах ёслолыг өнөөдөр 11:00 цагт КНХС сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Нархан” асрамжийн газрын Урлагийн танхимд зохион байгууллаа. Тус асрамжийн газарт зохион байгуулсан нь шинэ оюутнуудаа сангийн үйл ажиллагаа, зорилго, зорилттой илүү танилцуулах зорилготой юм.
Батламж гардуулах ёслолд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Т.Оюунчимэг “Оюутнуудын хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах боломж”-ийн талаар мэдээлэл өглөө. Мөн төгсөгчдийн төлөөлөл н.Ёндонжамц “Амжилттай суралцахын нууц” сэдвээр өөрийн туршлагаасаа хуваалцав.
КНХС нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн Газар, Нийслэлийн Залуучууд хөгжлийн газартай хамтран ажилладаг бөгөөд нийслэлийн 9 дүүрэг болон Булган, Орхон аймгийн амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хөтөлбөртөө хамруулдаг юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2001 оноос хойш 600 орчим сая төгрөгний тэтгэлгийг нийт 659 оюутан залуус хүртэж их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг амжилттай дүүргэж мэргэжил, боловсролтой болсон байна.
Энэхүү хөтөлбөрөөрөө тус сангийн үйл ажиллагаанд хамрагдаж буй дунд сургуулиа төгсөөд цаашид үргэлжлүүлэн сурах хүсэлтэй боловч санхүүгийн боломжгүй, төлбөргүйгээс сургуулиасаа гарахад хүрсэн хүүхдүүдийг дэмжих, ар гэрийг нь санхүүгийн ачааллаас хөнгөвчилж, боловсролтой зөв хүнийг бий болгох, тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулахад нь бодитой туслалцаа үзүүлэх нь бидний үндсэн зорилго юм гэж Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
