ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,
УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ДАРГЫН
АЛБАН ДААЛГАВАР
2018 оны 08 дугаар Дугаар 01 Улаанбаатар хот
сарын 25-ны өдөр
УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ГИШҮҮД, АЙМАГ,
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ
Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай
Энэ оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 8.1 мянган га талбай ургац алдаж, 17.6 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 25.7 мянган га талбайн ургац хураагдах боломжгүй болсон байна.
Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ нилээд их байгаагийн зэрэгцээ 8 дугаар сар бүхэлдээ хур тундас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломж харагдаж байна.
Тиймээс ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, Төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж дараах АЛБАН ДААЛГАВАР-ыг өгч байна.
1. Аймаг, сумдад ургацын салбар штаб байгуулж ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган шуурхай зохион байгуулах, аж ахуйн нэгж, айл, өрх, иргэдийн хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургацын мэдээг үнэн зөв шуурхай гаргуулж улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулах арга хэмжээ авч ажиллахыг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,
2. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Ашигт малмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт,
3. Үер ус ихтэй байсан энэ жилийн онцлогийг харгалзан ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл, гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, төмөр замаар тээвэрлэгдэх ургац тээвэрлэлтэд саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,
4. Сортын хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт,
5. Буудай хадгалах агуулах, элеваторын бэлэн байдлыг хангаж энэ намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, Гурилын үйлдвэрүүдийн захирал нарт,
6. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусгахыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат, Гурилын үйлдвэрүүдийн захирал, Аймаг, нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,
7. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,
8. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж боловсруулж тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ц.Болорчулуун, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх нарт,
9. Ургац хураалтын ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Ганбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд
С.Мөнгөнчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,
10. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож буй тариаланчид, ногоочид, оюутан сурагчид, цэргийн алба хаагчдад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,
11. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчилах чиглэлээр хамтран ажиллахыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Л.Нинжжамц, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нарт,
12. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай зам, гүүрэн дээр цагдаагийн эргүүл, пост ажиллуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны дарга Д.Амарсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ц.Болорчулуун нарт,
13. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, нийслэлийн иргэдийг хямд үнэтэй, чанартай ногоогоор хангах зорилгоор хотын дүүргүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалтын цэг ажиллуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Н.Гантөмөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбооны тэргүүн нарт,
14. Албан даалгаврын биелэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор гаргаж дүнг танилцуулахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН
ҮЙЛДВЭРИЙН САЙД, УЛСЫН УРГАЦЫН
КОМИССЫН ДАРГА Б.БАТЗОРИГ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
