Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийг дэмжих жил’’ болгон зарлаж хүүхэд, залуучууд руу чиглэсэн багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Тухайлбал хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат зам тээврийн осол, хэрэгт хүүхдийг өртүүлэхгүй байх, сургууль орчмын бүсийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг уриалан ‘’Хүүхэд ба Замын хөдөлгөөний аюулгүй байдал’’ сэдэвт танилцуулгыг дүүргийн 500 орчим багшид хийлээ.
Дашрамд дурдахад, 2018 оны эхний 7 сарын байдлаар дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 271 хүн гэмтсэнээс 22,5 хувь нь хүүхэд байгаа юм.
Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд зам тээврийн ослоор 350 хүүхэд амь насаа алдсан харамсалтай статистик мэдээ гарсан учраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг багш нарт энэхүү танилцуулгыг хийж, хамтарч ажиллах зөвлөмж мэдээллийг өгсөн юм.
Зам тээврийн осол, аваарт хүүхдүүд ихээр өртөж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж муугаас гадна сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хомс байгаагаас үүдэж байгаа аж.
Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь сурталчилж, энэ чиглэлээр зааж сургах “сургагч багш” бэлтгэж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг хэрэглэж хэвшихийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс уриаллаа.
Баянзүрхчүүд зам тээврийн ослоос хүүхдүүдээ хамгаална
2018 оны 08-р сарын 28 өдөр, 16 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
