Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж байна. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүд, Улаанбаатар их сургуулийн оюутнууд болон дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын хүүхдүүд хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дахин зохион байгууллаа.
Тухайлбал ‘’Сандэй’’ худалдааны төвийн албан хаагчид болон Улаанбаатар их сургуулийн оюутнууд хамтран дүүргийн 25 дугаар хороо Намьяанжүгийн гудамж УБИС-ийн явганы гарц орчмоор замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд замын хөдөлгөөний осол, аваараас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсан сэрэмжлүүлэх самбарыг үзүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Харин Чулуун овоон дахь ‘’Номин’’ салбарын ажилчид дүүргийн 13 хороо Чулуун овоо, Баянзүрхийн товчоо чиглэлд замын хөдөлгөөнд оролцож буй зорчигчдод анхааруулга хүргэж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
