Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар болсноо илтгэн мэдэгдэл хүргүүллээ. Хяналт шалгалтаар хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаандаа байгууллагууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, шийдвэр, Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага (ФАТФ, Financial Action Task Force, FATF)-ын зөвлөмж болон Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсандүрэм, журмын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаад үнэлгээ, дүгнэлт өгөх юм.
Хороо мэдэгдэлдээ тухайн байгууллагын ажилчидтай уулзаж, харилцагчдын мэдээллийг нягтлан үзэхээ илэрхийлээд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлж буй байдлын түвшинг тогтоож, эрсдэлийг үнэлэх тул идэвхтэй хамтран ажиллахыг хүсжээ. Мөн энэхүү хяналт шалгалт нь тухайн байгууллагыг Монгол Улcын эрүүгийн гэмт хэрэгт холбогдоогүйг баталгаажуулах, цаашлаад бохир мөнгө эргэлдүүлэх эрсдэлээс хамгаалах чухал алхам болохыг онцолсон байна.
Манай улс ФАТФ-ын 2017 онд хийсэн хяналт шалгалт, үнэлэлт дүгнэлтээр “эрчимтэй хяналт”-д орсон бөгөөд тус байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-аас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр зарим хяналтгүй байсан салбарт хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх хуульчилсан бөгөөд Хорооны зохицуулалтад үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудыг нэмж оруулсан юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
