Есдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Уг арга хэмжээний хүрээнд өдөр бүр өөр, өөрийн онцлогтой өдөрлөг болох тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл есдүгээр сарын 22, 23-ны Бямба, Ням гарагуудад “Мах, сүүний анхдугаар аян”-ы үр шим, “Хүүхдэд зориулав” өдөрлөг тус тус болсон бөгөөд өдөрлөгүүдийн талаар фото мэдээг хүргэж байна. Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 24-ний 12 цагт Мишээл экспо төвд “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээ болно.
Арга хэмжээний хаалтын үеэр “Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос хүнсний экспорт болон импортын, хүүхдэд зориулсан, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн гэсэн таван төрлөөр шилдгийг шалгаруулж, урамшуулна. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймаг, сум, дүүрэг, төсөл, олон улсын байгууллагыг тус тус шалгаруулж, шилдэг ногоочин, жимсчин, хоршоо, аж ахуйн нэгжийг тус тус тодруулах юм.
“МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-Ы ҮР ШИМ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2018 оны есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”-ны үр шим өдөрлөг амжилттай боллоо. Уг аян нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой. Аян хэрэгжиж эхэлснээр 2018 оны наймдугаар сарын байдлаар 28 мянга гаруй тонн мах экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин их өссөн дүн юм.
Монгол Улс одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, Катар улсад мах экспортолж байгаа бөгөөд Вьетнам, Кувейт, Хонконг, Узбекстан улсад мах экспортлох талаар яриа хэлэлцээ хийж байна. Монголын махны холбоотой хамтран зохион байгуулсан “Мах, сүүний анхдугаар аян”-ны үр шим өдөрлөгт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Мах импекс ХК, Хүнс комплекс ХХК, Мөнхийн болор ХХК, Траст трейд ХХК, Ажигана ХХК, Мах маркет ХХК оролцож, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, хэрэглэгчдэд амтлуулан, тэдний дунд хөгжөөнт тэмцээн зохиож, ялагчдыг шагнаж урамшууллаа.
“Мах маркет” ХХК-аас үзэсгэлэнд оролцогчдын дунд “Хэн сайн бууз чимхэх вэ?” уралдаан тэмцээн зохион байгууллаа
“Хүнс комплекс” ХХК хэрэглэгчдэд олон төрлийн зайдас амтлууллаа.
“Мөнхийн болор” ХХК шарсан хиам амтлуулж, бүтээгдэхүүний дээжээрээ хэрэглэгчдийг урамшууллаа
“Траст трейд” ХХК-аас “Траст трейд брэндийн мах, махан бүтээгдэхүүнийг хэн сайн мэдэх вэ?” уралдаан зохиож, ялагчид бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр шагнав
“Ажигана” ХХК: Оргио брэндээ танилцуулж, хүүхдүүдийн дунд бяцхан тэмцээн зохиож, бүтээгдэхүүнээрээ урамшуулав
“Мах импекс” ХК-аас ирэх 10 дугаар сард худалдаанд гаргах найман төрлийн шинэ бүтээгдэхүүнээ амтлуулж, “Берлин брэндээр хэн шилдэг гоёл чимэглэл хийх вэ?” уралдааныг өдөрлөгт оролцогч эмэгтэйчүүдийн дунд зохиож, ялагчийг бүтээгдэхүүн худалдан авах эрхээр шагнав
“ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Мишээл экспо төвд “Хүүхдэд зориулав” өдөрлөгийг өнөөдөр (2018.09.23) зохион байгууллаа. Өдөрлөгийг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр Сүү ХК, Талх чихэр ХК, АПУ ХК, Витафик ХХК зэрэг хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж, хүүхэд, багачуудын дунд хөгжөөнт уралдаан зохиолоо.
Сүү ХК: Өдөрлөгийн үеэр оролцогчдын дунд сугалаа явуулж, азтангуудад бүтээгдэхүүнээ дээжээ гардууллаа
“Витафик ХХК” оролцогч хүүхэд, багачуудын дунд бяцхан тэмцээн зохион байгуулж, бүтээгдэхүүнээрээ шагнаж урамшуулав
“Хүүхдэд зориулав” өдөрлөгт оролцогчид

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
