Энэ жил улс, нийслэлийн төсвөөр сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар 22 байршлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бол 11 байршлын газар чөлөөлөлт дуусан шатандаа ороод байна. Үлдсэн 6 байршилд иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.
Дээрх 39 сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил ирэх жил хийгдэх бөгөөд энэ жил газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгах юм.
Газар чөлөөлөлт бүрэн дуусч барилгын ажил эхлүүлэх боломжтой болсон байршлуудаас дурьдвал:
ü Баянгол дүүргийн 2-р хороо, 66-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих газар дээр зөвшөөрөлгүй барьсан 25 гаражийг албадан чөлөөлсөн.
ü Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих 3000 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
ü Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэст 280 ортой хүүхдийн цэцэрлэг барих 4760 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
ü Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 125 дугаар цэцэрлэгийн 240 ортой өргөтгөл барих 5300 м2 газрыг бүрэн чөлөөлсөн.
ü Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг бүрэн чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
