Аппликэшний талаар Замын хөдөлгөөний удирдлагын Төвийн дарга Д.Одбаяраас тодруулсан юм.
-Ирэх сарын 1-нээс “E-Police” аппликэшн хэрэгжиж эхэлнэ гэсэн. Уг аппликэшнийг ашигласнаа ямар үр дүн гарна гэж тооцоолж байгаа вэ?
-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогсох шугам, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, байрлал буруу эзлэх, гэрэл дохио зөрчих гээд замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Дүрмээ дагаагүйн улмаас эргээд түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бий болгож байна.
Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрэм зөрчилтийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЗХУТ, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police” аппликэшнийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
“E-Police” аппликэшн нь замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулах хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох програм юм. Уг програм хангамжийг нэвтрүүлснээр жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцох, дүрэм зөрчилт буурах, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах, зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл буурах, зөрчилд тавих иргэдийн оролцоо хяналт нэмэгдэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн тооцож байна.
-“E-Police” аппликэшнийг хэрэглэхэд хэр ойлгомжтой, хялбар вэ?
-Хэрэглэгчдэд маш хялбар, аль болох үйлдэл багатай байхаар тооцоолж хөгжүүлэлтийг хийсэн.
“E-Police” аппликэшнийг андройд болон iOS утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан системээс ирсэн кодыг хийснээр та шууд ашиглах боломжтой. Одоогоор аппликэшнийг тестлэх ажил хийгдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 1-н гэхэд PlayStore, AppStore-т байршсан байна.
Та зөрчлийг гар утас, ухаалаг төхөөрөмж дээрх аппликэшнаа ашиглан маш энгийн гурван үйлдлээр илгээнэ. Холбогдох алба хаагчид зөрчлийг шалгаад хэрхэн шийдвэрлэснээ зурган хэлбэрээр танд эргэн мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл зөрчлийн шийдвэрлэлтийг та өөрөө хянах боломжтой гэсэн үг. Мэдээж явцын дунд цаашаа хөгжүүлэлт хийгээд сайжруулаад явах төдийгүй энэ салбартай холбоотой мэдээ мэдээллийг хэрэглэгчиддээ түгээх том суваг болгоод хөгжүүлээд явах болно.
-Зураг засдаг програмаар тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь өөрчлөх, засварласан зураг явуулсан үгүй эсэхийг хэрхэн таних вэ?
-Засварласан зураг явуулах ямар ч боломжгүй. Учир нь “E-Police” аппликэшн маань upload буюу зураг оруулах боломжгүй яг тухайн мөчид авсан зургаа л шууд илгээх юм. Нэмж хэлэхэд ирсэн зураг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, улсын дугаар марк нь таарч байгаа эсэх, зөрчил дээрх зураг байршил, цаг хугацаа, орон зай таарч байна уу гээд шаардлагатай олон зүйлсийг тооцож, гарцаагүй баримтаар торгууль шийтгэвэр эзэндээ очно. Түүнээс хаа хамаагүй зөв буруу дээшээ доошоо ирсэн бүх зурган мэдээлэлд торгууль явуулна гэсэн үг биш.
Түүнчлэн жолооч нартаа сануулж хэлэхэд жолоо барьж явах үедээ гар оролцоотой гар утас төхөөрөмж ашиглах хориотой буюу жолооч өөрөө хөдөлгөөнд оролцож явах үедээ зураг дараад явж болохгүй.
-Зарим иргэдийн зүгээс торгохоо урьтал болголоо, матаачдыг өөгшүүлж байна гэсэн шүүмжлэлүүд гарч байна?
-Ерөөсөө энгийн ойлголт шүү дээ. Зөрчихгүй бол Та торгуулахгүй. Харин ч их хотын иргэд дэг журам, хотын соёл, сахилга бат, хэм хэмжээ, хууль, журмандаа захирагддаг байх ёстой. Тиймээс иргэд маань мэдээллийн технологийн ололт амжилтыг амьдралдаа ухаалгаар ашиглаж, эерэгээр хүлээн авч дэмжинэ гэдэгт найдаж байна.
Дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавьж хариуцлага тооцдог байх нь шудрага зарчим.
Нийслэлийн засаг даргын чиг шугам болгон дэвшүүлсэн “Нэг хот-Нэг стандарт” зорилтонд ч энэ үйл ажиллагаа маань уялдаатай явна. Зам дээр гараад дүрэм зөрчиж урдуур хойгуур орсон нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог байж болохгүй шүү дээ. Иргэд, жолооч нар маань үүнд их бухимддаг. Тиймээс замын хөдөлгөөнд бусдыгаа хүндэтгэн дүрмээ даган, дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавьж хариуцлага тооцдог байх нь шудрага зарчим юм.
-Цаашид ачааллыг бууруулахтай холбоотой хийгдэх програм хангамж, ажлууд юу байх бол?
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлээс олон ажлууд хийгдээд явж байгаа. Бүтээн байгуулалтуудын ажлаас гадна богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг мөн судалж байна. Манайх шиг хүн амтай гадны хотуудад амжилттай хэрэгжсэн шийдэл, үйлчилгээнүүдийг судалж үзэхэд ухаалаг сисметийг ашиглаж, хэвшил болгож чадсанаар эерэг үр үзүүлэлтүүдийг гаргасан нь харагдсан.
Тухайлбал, манайд нэг хороолол, нэг байшингаас нэг зүгт ажилдаа ирж буцдаг, нэг сургуульд хүүхдээ хүргэж өгдөг иргэд цаг мөнгөө хэмнэн машинаа хамтран эзэмших, ээлжлэн хүргэдэг системтэй болох. Зам дээр гар өргөөд биш гар утасны аппликэшнаа ашиглан хамгийн ойр такси, хувийн машины дуудлагын үйлчилгээ, түрээсийн унадаг дугуйн гээд олон хэрэгтэй үйлчилгээгээ аппликэшн ашиглан авчихдаг байх тийм л нөхцөлүүдийг бий болгох шаардлагатай байна.
Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хамтран гаргасан SmartCar системтэйгээ дээрх үйлчилгээг уялдуулж, цогц шийдэхээр төлөвлөж байгаа.
Мэдээж төрийн байгууллага бүхнийг гардаж хийх гэхээсээ илүү энэ салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ хийсэн тодорхой програм хангамж хөгжүүлж байгаа компаниудтай төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
– Баярлалаа. Мэдээллийг бодит эх сурвалжаас уншигчддаа хүргэж байгаа танд болон танай хамт олонд ч бас талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: IKON.MN


Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
