Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна. Энэ ч үүднээс УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар (хуучин Мал эмнэлэг, үржлийн газар) санаачлан жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг бүх нийтийн аян хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг хуваарьт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, 2018 онд бог малын 30 хувийг мал угаалгад хамруулах зорилт тавьсан юм.
2018 оны есдүгээр сарын 27-ны байдлаар аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 16,2 сая малыг угаалгад хамруулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилсан. Мөн малын өвөлжөө, хаваржаа, уст цэг, агуулах гээд нийт 18295 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байгаа юм. Одоогийн байдлаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг Өвөрхангай, Дундговь, Төв аймагт явагдаж байгаа бөгөөд 95-98,6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малаа жилд нэг удаа, халдварт болон халдварт бус өвчний үед жилд хоёр удаа зайлшгүй угаалгаснаар шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ. Мөн малын арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өснө. Түүнчлэн махны гарц 15 хувиар нэмэгдэж, малчдын орлого 30 хувиар өсөж, экспорт нэмэгдэх ач холбогдолтой. Ийнхүү Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газраас малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
